ХОТЫН АЖЛЫН ТУХАЙ ТӨВИЙН ХУРЛЫГ ШИ ЖИНЬПИН ДАРГАЛЖ, ЧУХАЛ ҮГ ХЭЛЛЭЭ

2025 оны 7-р сарын 16 өдөр

Хотын ажлын тухай төвийн хурал долдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотноо зохиогдож, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин хурлыг даргалж, чухал үг хэллээ.

Ши Жиньпин дарга шинэ эрин үед орсноос хойших Хятадын хотын хөгжлийн ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, хотын ажлын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн чухал үг хэллээ. Тэрээр хотын ажлыг сайн гүйцэтгэх ерөнхий шаардлага, чухал зарчим, гол зорилтуудыг тодорхойлон онцолсон юм. Үүний дараа Ерөнхий сайд Ли Чян дүгнэлтийн үг хэлж, Ши Жиньпин даргын чухал үгийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ хотын ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэх тодорхой чиглэлүүдийг танилцуулж хэлжээ.

Тус хуралд онцлохдоо, намын 18-р их хурлаас хойш Төв хороо Хятадын хот байгуулалтын хөгжлийн жам ёсны талаар гүнзгий ойлголттой болсон бөгөөд хот байгуулалтын ажлыг намын төв хороо бүх талаар удирдан чиглүүлэхийг баримталж, мөн хотыг иргэдийн оролцоотойгоор байгуулах, түүнийг органик амьд систем болгон төлөвлөх зарчмыг баримталж, хотын хөгжлийн түүхэн амжилтыг улам бүр ахиулах ёстой гэжээ. Эх сурвалж:https://mongol.cri.cn,  Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313