
7-р сарын 13-нд Хятадын Хармөрөн мужийн Фүжинь хот дахь Саньхуаньпаогийн Үндэсний зэрэглэлийн дархан цаазат газрын зохиомол үүрэнд амьдардаг дорнын Өрөвтас шувууг дроноор ажиглажээ. Энэ дархан цаазат нутагт шувуудыг үүрлүүлэх 20 гаруй зохиомол үүр барьж өгснөөс энэ жил дорнын Өрөвтас үүрлэж, 70 гаруй дэгдээхэйгээ өсгөсөн байна.
Дорнын Өрөвтас нь Хятадад нэгдүгээр зэрэглэлийн улсын хамгаалалтад багтдаг. Жил бүрийн хавар эдгээр шувууд өвөлжөөний Хөхмөрний дунд, доод урсгалын бүсээс зүүн хойд нутагт нүүдэллэн ирж, дэгдээхэйгээ үржүүлдэг байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй