ГО.ХАЛИУНАА: ЭСГИЙ УРЛАЛ БОЛ МИНИЙ ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН МИНЬ САХИА

2025 оны 7-р сарын 17 өдөр

Монголчууд эрт үеэс “Цаснаас илүү цагаан яснаас илүү бөх мөснөөс илүү мөлгөр мөнгөнөөс илүү үнэтэй болтугай” хэмээн ерөөж эсгий бэлдэх заншилтай.
Уран бүтээлчдийн арван хурууныхан үзүүрт номин ногоон тал, армаг хурдан хүлэг, тарган тавтай налайх таван хошуу мал, болор тунгалаг гол горхи, уул ус бүхэн эсгий урлалаар өнгө ялгаран амилна.
Хөлөнбуйрын зон олон малынхаа ашиг шимээ юмхнаас юм болгож эсгийгээр бээлий, малгай, ширдэг зэрэг амьдралын эдлэл хэрэгслээ хийж бас хивс, ханын зураг зэргийг урлан гэрийнхээ чимэглэл болгодог. Биет бус соёлын өв болсон эсгий урлалын хөгжилт түргэн, соёлын бүтээгдэхүүний шинэчлэлт хурдан энэхүү цаг үед өөрийн давуулга талаа хадгалж, өөрийн гэсэн байр суурьтай байж, олон залуу уран бүтээлчдийн хөөцөлдөл нь болсоор иржээ. Тус удааныхаа сурвалжлагаар залуу эсгий урлан дунд өөрийн гэсэн зохион бүтээх хэв намбаараа олонд танигдсан Го.Халиунааг сурвалжилж билээ. Тэрбээр Шинэ барга баруун хошуунд алт мөнгөний дархан аав болон бага сургуулийн дүрслэх урлагийн багш  ээжийнхээ хайртай охин нь болон заяажээ. Гар уран, өнгө будгийн мэдрэмжтэй тэр хархан багаасаа аав ээжийнхээ уран зургийн бүтээл, гар урлалын бүтээлийн бах татам нөлөөг их хүртэж, аав ээжийнхээ зурсан тосон будгийн зургийг их бахархан дууриаж зурдаг байжээ.
Го.Халиунаагийн уран бүтээлээ эхлүүлэх замынхан анхны багш нь болсон аав ээжийн хайр ба халамж Го.Халиунааг бодож сэтгэсэн зүйлээ хийж бүтээх зоригтой болгон хүмүүжүүлжээ. “Дөрвөн наснаасаа эхэлж ээжийнхээ жолоодлого доор зураг зурж сурсан гэх.
Би зураг зурах маш дуртай, бага сургуульд ороод тусгай зургийн дугуйланд явж зураг зурж сурсан. Аав ээж маань намайг их урамшуулан дэмждэг. Үргэлж миний охин өөрийн бодлоороо зур, өнгө будгийг чөлөөтэй хэргэл гэж зоригжуулдаг. Бага байхад нэг удаа Аав ээж гал тогоондоо хоол хийж байхад би ганцаараа өрөөнийхөө ханан дээр лаан өнгөт харандаагаар хана дүүрэн зургийг бахтай гэхчинь зурж суужээ. Аав ээж хоёр хоолоо хийж дуусгаад гарч ирээд намайг харин загнасангүй мөртлөө яасан гоё өнгө будагны илрэл буй хэмээж, амьд байгалийн дүрслэлийг ямар гоё зураад гаргачихваа гэж магтсан юм. Түүнээс хойш жил болгон гэрийнхээ ханыг шохойдохдоо миний зурсан зургийг тойруулаад жааз үлдээн шохойдчихдог байсан” гэж зураг зурахын урам бахыг минь сэргээж, хөгжөөж өгсөн аав ээжийгээ болон багынхаа үеэс дурсан ярилаа. Зураг зурах дур сонирхолдоо хөтлөгдөн Го. Халиунаа олон төрлийн гар урлалыг хийж оролдон гар хөдөлгөн хийж сурчээ.
Хүний зурсан сайхан зураг буюу гар урлалын бүтээлийг худалдан авч гэрээ чимж, хааяа чөлөө гарвал бас дууриаж хийдэг. Нэг сайхан эсгий урлалыг хийхэд тэсвэр тэвчээр хэрэгтэй байдаг. Го.Халиунаа эсгий урлалын бүтээлийг маш бахархаж сонирхдог байсан ч өөрөө хийж чадна гэдэгт итгэл муутайхан байжээ. Найз нарынхаа “эсгий урлалыг чи хийж чадна, туршиж үзээрэй” гэсэн зоригжуулнаар тэр эсгий урлал хийх багаж хэрэгслийг нь авч хийж эхэлжээ. “Эхлээд хүний бүтээлийг дууриаж хийнэ дараа нь өөрөө сэдэн бүтээн гэсээр байгаад өөрөө өөртөө итгэлтэй болж, мөн дур сонирхолдоо хөтлөгдөн, сонин сэвүүн шинэ содон дизайн бүхий  бүтээлүүдийг хийж эхэлжээ. Эсгий урлал хийх явц нь хүнийг өөрийнхөө ертөнцөд оруулж, сэтгэл санаагийн маш тайван болгож, бодол ухааныг төвлөрүүлж, стрессыг нь тайлж зол жаргалтай болгох мэт санагдуулдаг. Хийсэн бүтээлээ хархад сэтгэл дүүрэн, бахархам таатай санагддаг” гэж эсгий урлал хийх нь түүнд хичнээн их зол жаргал авчирсан гэдгээ сэтгэл бахдан ярьж байлаа.
Зураг зурах нь Го.Халиунааг дөрвөлжин өнгөт ертөнцөөр аялуулж байсан бол эсгий урлал нь хөрвөөн хувирах үүлс мэт янз янзаар хувирч, түүнийг олон дүрст, өнгөт ертөнцөөр зугаацуулна. Го Халиунаагийн урлаж хийсэн эсгий урлалын бүтээлээс “банхар”, “буриад бууз”, утсан урлалаас “кофений үрлэн толгойтой хонь” нь түүний төлөөлөх чанартай бүтээлүүд нь  болно.Эдгээр бүтээлүүдийг хармагц хүмүүс түүнийг аль нутгийн хүн бэ гэдгийг нь мэдчихдэг. “Миний хийсэн бүтээлүүд голдуу үндэстэний онцлогтой, нутаг усныхаа онцлогтой. ”Кофений үрлэн толгойтой хонь” нь хөдөө талаар ар үзэгдлээ болгож, өмнө нь стакантай кофе тавиж, кофе дотор нь кофен үрлэн толгойтой хонь бэлчиж байдаг.Энэ бүтээлээрээ хөдөө нутаг болон шинэ цаг үеийг холбон, одоогийн залуучууд бид нарт кофе хэрэгтэй нэн ч хөдөө нутаг ч хэрэгтэй гэснийг ойлгуулхыг хүсжээ. Би өөрийн бүтээлээ гэрийнхээ чимэглэл болгон өрөж тавих дуртай. Гэрээсээ хол амьдарч ажиллаж байгаа надад  авч хэлбэл гэртээ харьж ирээд эдгээр нутаг усныхаа онцлогтой бүтээлүүдээ хараад сэтгэлд маш дулаахан санагдаж, яг л би нутагтаа харьж аав ээжийнхээ дэргэд очсон юм шиг төрөгдөл өгдөг.Тэгээд миний энэхүү бүтээлүүд маань надтай адилхан хүний нутагт амьдрах гэж тэмцэж чармайж яваа залуучуудад нутгийн дулаан салхи мэт сэтгэлийг нь дулаацуулж өгөхийг хүсдэг” гэж тэр өөрийн бүтээлийнхээ тухай болон бүтээлдээ шингээсэн үзэл бодлоо ярилаа. 
Тэр Монгол улсын Улаанбаатар хотод МУИС-аас Монгол хэл утга зохиолын мэргэжлээр аспирантаа төгсгөөд, улсдаа ирээд ӨМӨЗО-ны Соёлын танхим, Соёл боловсрол шинжлэх ухааны танхимаас эрхэлсэн 2023 оны “ӨЗО-ны биет бус соёлын өвийг өвлөн уламжлагчдын судлан суралцах сургалтын төлөвлөгөө”-ний эвэр урлагийн сийлмэл, арьсан урлал хийх ур мэргэжлийн сургалтанд хамрагджээ. 2024 онд ХI “Уянга” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн жич уран зураг, уран бүтээлийн үзэсгэлэнд идэвхилэн оролцож цаг ямагт өөрийнхөө оюунаа зэвсэглэж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлсээр явна гэх. Одоо уран бүтээлийнхээ хүрээнд өөрийн гэсэн ажил албаа гүйцэтгэж байгаа түүнд сул чөлөө, амарч сэлгүүцэх цаг гэж туйлын бага.Гэсэн ч тэр зав чөлөө гармагц л эсгий урлалаа хийхийн зэрэгцээ мөнгөн утсаар эрдэнийн чулуунуудыг сүлжин ороож ээмэг, бөгж, кулон  зэргийг хийж худалдахын дагуу эсгий урлалын захиалагаа хийж яардаг гэнэ.
Эсгий урлал, уран зургийн бүтээл хийх нь олны дунд яригддаг тогтсон ажил биш ч гэсэн түүний сэтгэлдэх дур бахтай ажил нь байж, аав ээжийнхээ итгэл хайр, хань нөхрийнхөө сэтгэлийн дэмээр түүний урагш тэмүүлэх түлхэх хүчин нь болж явна.“
Их хотын залуучууд янз бүрийн ажил мэргэжил эрхлэн өнгөтэй жавхаатай явж байхад бид харин хоцронгуй сэтгэхүй, хэвшмэл үзэлдээ баригдаж, шинийг сэтгэхгүй, амьдралын олон янзын нөхцөл бололцоог хайхгүй, тайван амьдралыг эдлээд байж болохгүй” хэмээн Го. Халиунаа их хотын урсгалд өөрийгөө үргэлж урагш ахиулхаар мэрийж, үргэлж  сураглан сурч судалж явна. Сурвалжилага энд хүртэл үргэлжилхэд уншигчид та бүхэн энэхүү авьяаслаг, шулуун шудрага зантай, өөрийн гэх чөлөөт сэтгэхүйтэй залуу уран бүтээлч Го.Халиунаатай сайн танилцаж чадсан байхаа....
Тэр өөрийнхөө тухай илэн далангүй ярьж, сэтгэлээ дэлгэн ярилцлаа. Би өөрийн эрхгүй түүний бүтээлүүдийг шохоорхон бахархаж бас түүний өөрийнхөө хүсэж мөрөөдсөн амьдралынхаа замыг хайж өөрийнхөн биенээс гарамгүй их эрэлхийлэх итгэл зоригтой мөн ч хүнтэй харьцах эелдэг дотносог зан араншинг нь хүндэтгэн тоож билээ.
 Сурвалжлагынхаа эцэст түүний ярьсан багын үеийнхэн нэгэн мардагдашгүй дурсамжаар уншигчдаа баясгаж сурвалжлагаа өндөрлүүлье. “Би бага сургуульд сурч байхад маш алиархдаг хүүхэд биш ч гэсэн багшийгаа байнга уурлуулдаг нэг нь байсан юм. Өөрийн бодлоороо юмыг сэтгэж хийх дуртай болхоор хичээл дээр багшийнхаа хэлснийг анахаарал тавьж сонсохгүй өөр юм бодоод явдаг. Нэг удаа Монгол хэлний хичээл дээр самбараа арчиж байсан багш намайг дуудаж босгоод ‘бяруу’ гэсэн үгээр өгүүлбэр зохио гэв. Багшийнхаа юу гэснийг сайн сонсоогүйгээс бяруу гэх үгний утгыг нь ойлгосонгүй \монгол бичгийг анх сурхад үеэр салгаж уншдаг би-ра-гу гэж уншуулдаг\ амныхан аяар ‘бяруу самбар зүлгэж байна’ гэж өгүүлбэр зохиов. \ би-ра-гу гэж үеэлж уншуулж заасныг нь би яаруу хэмээн ойлгожээ\ Энэ асуудлаас болж аавыг бас багш сургуульд дуудаж байсан юм” гэж Го.Халиунаа багынхаа тухай дурсан  хуваалцаж билээ. Го.Халиунаа хэдийгээр багадаа томоогүй асуудлыг олон удаа хийж байсан ч одоо аав ээжийхээ ухаалаг охин, нөхрийнхөө шилдэг бүсгүй болон томоожиж, түүний олон сайхан бүтээл нь улсын дотоод гадаадын зах дэлгүүрт борлуулагдаж, ерээд оныхны давуу тал чадвараа харуулж, өөрийн гэсэн LOGO-той бүтээлээ зохиож, цаг үетэй мөр зэрэгцэн урагшилж, ирээдүйдээ өөрийн гэсэн дэлгүүртэй, дэлгүүр дүүрэн өөрийн бүтээлтэй болно гэсэн хүслээ өвөрлөн сонгосон замаараа зориг төгөлдөр алхална.

Эх сурвалж:  Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313