
Өнөөдөр /2025.7.16/ Хятадын олон улсын нийлүүлэлтийн сүлжээг дэмжих 3 дэхь экспо нээгдлээ. Энэ үеэр Хятадын олон улсын нийлүүлэлтийн сүлжээг дэмжих 3 дэхь экспогийн Бээжингийн санаачилгыг нийтлэх болно. Энэхүү санаачилга нь дэлхийн худалдаа, аж үйлдвэрийн салбарынхан бодит арга хэмжээ авч аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн сүлжээний олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, илүү хүчирхэг, ногоон, эрүүл дэлхийн хөгжлийг хамтдаа ахиулахыг уриалжээ.
Өнөөдөр үдээс хойш Худалдааг дэмжих судалгааны төвөөс солилцоо болон цэвэр эрчим хүчний сэдэвт арга хэмжээг зохион байгуулж, "Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг дэмжих тайлан" болон дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний цуврал индексийг нийтлэх болно.
Энэхүү экспо нь дэвшилтэд үйлдвэрлэл, ногоон хөдөө аж ахуй, дижитал технологи, эрүүл амьдрал, ухаалаг машин, цэвэр эрчим хүч гэсэн зургаан гол салбарын сүлжээ, ханган нийлүүлэлтийн үйлчилгээний үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй болгох юм.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй