
Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Жирийнгол балгасын Баян-цэнгэл гацааны малчин залуу Гэгээрэх өөрөө аргал хамах багаж төсөвлөн бүтээж нэг жилд 300 гаруйг нь борлуулав.
Гэгээрэх 2015 онд есдүгээр ангиа төсгөөд малчин болов. Тэр гагнуурын ажил хийж давхар орлоготой болов.
Гэгээрэх бол хөдөлмөрч малчин. Тэр малчид хавар яаруу үед аргал хураах зав чөлөөгүй байгааг анзаарч аргал хураах багаж хийхээр сэдэж. 2023 онд том оврын аргал хураах машин зохион жижиг трактораар татаад аргал хурааж туршив.Том оврын машин их хэмжээгээр тал нутгийн бэлчээрийг эвдээд байгааг анзаарч баг оврын аргал хураах машин зохион бүтээж мотоциклоос чирч аргал хураагаад үр дүнгээ өгөв. 2024 оноос эхэлж малчид захиалга өгч эхэллээ. 2024-2025 он болход 300 гаруй аргал хураах машин зохион бүтээж малчдад тус болсон байна.
Эх сурвалж: Шилийнгол өдрийн сонин
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй