ЭНЭ ОНД НИЙГМИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НИЙТ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ ХЭМЖЭЭ 50 ИХ НАЯД ЮАНЬД ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2025 оны 7-р сарын 21 өдөр

Энэ онд нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийт жижиглэн худалдааны хэмжээ 50 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна
2021 оноос 2025 онууд буюу “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хугацаанд Хятадын хэрэглээний зах зээлийн хэмжээ тогтвортойгоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд энэ онд улсын хэмжээнд нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийт жижиглэн худалдааны хэмжээ 50 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна. Хэрэглээ нь эдийн засгийн өсөлтийн жилийн дундаж 60 орчим хувийг бүрдүүлж, илүү өргөн цар хүрээтэй, илүү чанартай томоохон хэрэглээний зах зээл нь Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг тууштай дэмжиж байна.
“Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө” хэрэгжиж эхэлснээс хойш Хятадын хэрэглээний зах зээл тасралтгүй тэлж ирлээ.Нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийт жижиглэн худалдааны хэмжээ 2020 онд 39.1 их наяд юань байсан бол 2024 онд 48.3 их наяд юаньд хүрч, жилийн дундаж өсөлт 5.5 хувьтай байна. Хятадын зах зээлийн цар хүрээ ямар хэмжээнд хүрснийг АНУ-тай харьцуулан харвал: Абсолют утгаар авч үзэхэд, Хятадын хэрэглээний жижиглэн худалдааны нийт хэмжээ нь АНУ-ын 80 орчим хувийг эзэлж байгаа бол Дэлхийн банкны өгөгдөл, тооцооллоор худалдан авах чадварын паритетээр үзэхэд Хятадын хэрэглээний зах зээлийн хэмжээ 2023 оны байдлаар АНУ-аас 1.6 дахин их байв. Үүнээс гадна, сүүлийн 12 жил дараалан Хятадын цахим худалдааны зах зээл дэлхийд тэргүүлж, автомашины борлуулалт 16 жил дараалан дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Түүнчлэн зах зээлийн олон салбар ангилалд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.
Бараа бүтээгдэхүүний хэрэглээний өсөлтөөс ч хурдтай нэмэгдэж буй нь үйлчилгээний хэрэглээ юм. 2020–2024 оны хооронд оршин суугчдын үйлчилгээний хэрэглээний зардал жил бүр дунджаар 9.6 хувиар өссөн бөгөөд одоо иргэдийн зарцуулж буй 10 юань тутмын 4.6 юань нь үйлчилгээний хэрэглээнд зориулагдаж байна. Шинэ төрлийн бизнесүүд болон хэрэглээний шинэ орчин нөхцөл тасралтгүй бий болж, хэрэглээний идэвхийг өдөөж байгаатай уялдан, хэрэглээ эдийн засгийн өсөлтийг хөхөдөлгөгч гол хүч хэвээр байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 21
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313