ЗОРЬСОН ЗАМ ЗӨВ БОЛ ЗҮТГЭСЭН ҮЙЛС САРУУЛХАН

2025 оны 7-р сарын 22 өдөр

 Шөнийн гүнд орчлон ертөнц нам гүм. Эх дэлхий мөнгөн сарны доор бүүвэйлэгдэн нойрсож байгаа мэт нам жим. Мөнгө давтах алхны дуу чанга, хааяа зөөлхөн сонсогдно. Дарханы оюун бодолд үүх түүх, зан заншил соёл иргэншил, эртний хээ угалз үргэлжилнэ …
Энэ өдөр бид мөнгөн дархан Ман Лиангийн дарханы урлагийн ертөнцөөр тойрон аялцгаая. Мөнгөн дархан Ман Лианг бас Тэнэгэр гэдэг. Өндөр өвөөгийнхэн хайрласан нэр болхоор Тэнэгэр гэж дуудуулах дуртай. Тэрээр Шинэ барга баруун хошууны уугуул гарын ур чадвараараа ажил үйлсээ цогцлоож яваа нэгэн билээ. 1992 онд Хайларын уулын Монгол үндэстний Багшийн сургуулийн Дүрслэх урлагийн мэргэжлээр төгсжээ.
Амьдралын урт аянд ачит багшийнхан нэг болох Говьту гуайтай учирч. Эвэр урлал, сийлмэлийг хийж сурсан гэх. Ашиг орлого зах зээлд гараагүй урлалын учраас удаан хийж чадаагүй байжээ. Тэрээр нийгэмд хөл нийлж алхах ажил алба олж хийхийн тулд дэлгүүр, гуанзны пайзыг хятад монгол уран бичлэгээр бичих аар саар юм хийж амьдралдаа орлого оруулж эхэлсэн гэх.Төрийн бодлогын тухайн жилд төгссөн бүх оюутанд ажил олгох тогтоолын дагуу азаар 1993 оны 9 сарт Шинэ барга баруун хошууны Хануул сумын сургуульд багшаар хуваарилагдав.
 Тэр үеийн бага ангийн багш бүх төрлийн хичээлийг зааж, ангийн багш байлаа. Аав болсон Тэнэгэр охин үрийнхээ дэргэд нь байж харж харгалзахын төлөө. Амьдалдаа бас нэгэн удаагийн сонголтоо хийжээ. 1994 онд Шинэ барга баруун хошууны Баруун сүмийн сумын сургуульд ажил шилжин ажиллав. Ар гэр эхнэр хүүхдээс ойрхон болсон ч дээсэн дөрөөн дээр амьдарч гурван жилийн дараа дахин ажлаа орхисон юм.
Хил нээгдэн Шинэ барга баруун хошууны хилийн арилжаа наймаа нэг үе хөгжөөнтэй болж, Тэнэгэр зочид буудал ажиллуулж эхлэв. Бас хамт сурлагатантайгаа Бичиг соёлын хэрэгслэлийн дэлгүүр ч ажлуулж үзэв. Эдгээр жилүүдэд Тэнэгэр буудлын эзэнтэн, хоолон гэрийн эзэнтэн, дэлгүүрийн эзэнтэн, наймаачин… гээд олон арвин дүрд тоглон өглөө нар мандхаас ч орой одод түгэх хүртэл борви бохисхийлгүй гүйж, ашиг орлого нэлээд зүгээр байсан ч хилийн нээх хувиарын хувиралтаас болж, түүний арилжаа наймаа зогсонгуйрах байдалд орж, амьдралаа аргацаах өөр зам хайх хэрэгтэй болов. Энэ бол ганц Тэнэгэр төдий биш, харин дээр зууны ерээд оны үеийн амьдралын хураангуй дүр гэлтэй. “Будаг арилавч удам арилахгүй” гэдгээр, түүний хадам аав нь нутаг усандаа нэртэй мөнгөн дархан хүн. 1995 оны намрын нэгэн өдөр, хадам аав нь гэрт нь орж ирээд: “ За май, чи одоогоос эхлэн мөнгөн дархны ажил хийж сур” хэмээн хэдэн лан цэвэр мөнгө алхтайгаа авчирч өгч, өөрийн гарын шавиа болгожээ. Тэр л өдрөөс эхлэн, хадам аав нь мөнгөн дархан болох хаалгыг нь нээж өгсөн байжээ.Тэнэгэр хадам аавынхаа хүслээр эрдмийг нь өвлөн үлдээж, тэр олон шавь болон төрсөн хүүхүүдийнхэн дунд ч ялгаран гарч ирсэн ганц шавь нь болжээ.
Хүний амьдрал тэр болгоноороо сүүдгэр биш урмыг нь хөгжөөж, сэтгэлийг нь баясгах явдал учир ч зөндөө байдгийн учир Тэнэгэр гэртээ суун мөнгөн дархны ажлаа хийж, орлого олж, тэр жил хоёр мянган төгрөгний орлоготой цагаан сараа угтсан ч ажилд мэрийвэл ашигтай үр дүнгээ харуулан  гэдгийг мэдэрч, мөнгө олох амтыг нь олж, улмаар ч алт мөнгөн дархны ажилдаа шунган оров.Тэр эхлээд ажлаа гэртээ хийж байснаасаа 1997 онд нэгэн жижигхэн лангуй түрээслэн, дархалж эхлэв. Түрээсэлсэн өрөөнд нь ердөө багь бадируун хоёр хүн орвол пэд дүүрчихдэг байсан боловч Тэнэгэрийн гэр бүлийнхэн амьдралыг өөд нь татах ирээдүйн байсан юм. Оролдлоготой, мэрийлт зүтгэлтэй, урагш дэвшилттэй хүн хэзээ ч шинийг сэдхээ зогсоодоггүй, мөнгөн дархны ажил орлого сайн гэлээ ч хагас илүүг нь гэрийнхээ түрээсний төлбөрт өгчихдөг. Тэнэгэр энэ байдлаасаа гархаар зорьж, ажлын оффесоо худалдаж авахаар шийдэж, түрүүвчиндээ байсан хоёр мянган юаниа авч, үл хөдлөх хөрөнгийн газарт очиход: “ хоёр мянгахан юаниар гэр авхад хаа нь ч хүрэхгүй шүү, адагтаа 10 мянган юань тушаавал сая зээллэг авч болно” гэхэд Тэнэгэр: “та нарт бол хоёр мянган төгрөг зоос биш байж мэднэ, гэвч над бол миний бүх хөрөнгө, энэ зоосыг та нарт өгөөд байж байя” гээд дархны ажлаа толгой өндийлгүй хийж, хөлсөө урасгаж олсон мөнгөө өвөртлөн үл хөдлөх хөрөнгийн газарт өгсөөр байгаад өөрийн гэсэн дэлгүүрийнхээ оффестой болсон. Ичнээн жилийн турш ард түмний хэргэлгээний талаарах хувиралт лут их гэдэг ч мөнгөн заслаа эдэлж хэрэглэх үйлчлүүлэгчээр ер дутаагүй. Тэнэгэрийн дархлал гар хийцээр гололдог. Нэн ч үндэстэн угсаатны соёл, үүх түүхийг нь мэдэж, хуучин ёс заншлаар нь сэргээхийг их хичээдэг. “аавын буйд хүн таньж, агтын буйд газар үз” гэдэгчлэн, түүний хоёр аав нь Тэнэгэрийн ажил амьдралд нь хамаг ихээр нөлөөлсөн хоёр хүн.
Төрсөн аав Баярт гуай насаараа сургуулийн захирал байж тэтгэвэртээ гарсан хүн, аав нь түүний ном уншихад нь их нөлөө болж, Тэнэгэр ч ном унших дуртай нэгэн болжээ. Номын өрөөндөө дүүрэн номтой байж, дэлгүүртээ бараа оруулж байгаа гэмээр боодол боодлоор ном худалдан авч гэрлүүгээ зөөдөг. Хадам аав нь ӨМӨЗО-ны зэрэглэлийн алт мөнгөн дарханы биет бус соёлын өвийн уламжлагч Вань Жинхай бол түүнд мөнгөн дархны мэргэжлээ зааж, гарынхаа шавиа болгож, аж амьдралаа авч явхад нь замын зааж өгсөн хүн билээ.Тэнэгэр дархны ажлаа хийхдээ зөвхөн алх, багажаа бариад л хийгээд байсан биш. Соёлыг нь судалж, үүх түүхийг нь ухаж, уран зургийн суурь мэргэжилтэйгээрээ бусад дархадаас илүү сайн мөнгөн дархан, гар уран шилдэг болж цолгорон гарсан. Түүний бүтээлүүд нь гар хийцийг чухалчилдаг ч ав адилхан бүтээл гэж түүнд нэг ч байдаггүй, бүтээл нэг бүр нь цорын ганц байдгаараа онцлог нь юм. Тэнэгэр дархны ажил хийхийн дагуудаа сурч судалж, өөрийгөө дээшлүүлхээ ер зогсоогоогүй. Тэрбээр 2015 - 2018 оны хооронд Өвөр Монголын алдарт дархан Ачиту багшаас мөнгөн хөөмөлийг сурч мэргэжлээ дээшлүүлж байсан бол 2000 онд Монгол улсын Улаанбаатарт хотын Урт цагааны хуучин дархчуултай уулзан, монгол уламжлалт мөнгөн засал хийх мэргэжлийг суралцаж явсан ажээ. 2012 - 2014 он болтол Шинэ барга баруун хошууны Ажил олголтын товчооны зохион байгуулж эрхэлсэн мөнгөн засал хийх сургалтад олон удаа хамрагдаж байв. 2019 онд Өвөр Монголын Тариалангийн их сургуулийн “Хятад улсын биет бус соёлын өвийн уламжлагчдын судлан суралцах сургалт”-д суралцав. Тэнэгэр бас нийгэм дээр олон үүрэг тушаалд ажиллаж, өөрийн гэсэн хүч чадал, хувь нэмрээ нийгэм нийтдээ үзүүлсээр. 2022 оны Хөлөнбуйрын Ардын утга урчуудын нийгэмлэгийн тэргүүлэгч болж, 2018 оны Шинэ барга баруун хошууны Ардын утга урчуудын нийгэмлэгийн тэргүүлэгч болж, 2022 онд Шинэ барга баруун хошууны Үйлдвэр худалдааны холбооны орлогч тэргүүлэгч, Хөлөнбуйр хотын үйлдвэр худалдааны холбооны байнгын гишүүн зэрэг нийгмийн үүрэг тушаалтай явж байгаа юм. 2018 онд Хөлөнбуйр хотын Ажил олголтын товчооноос “Ардын уламжлалт гар урлалын жолоодогч багш”-ийн үнэмлэл олгож, 2018 онд Шинэ барга баруун хошууны зэрэглэлийн Барга мөнгөн засал эдлэлийн биет бус соёлын өвийн төлөөлөх чанартай өвлөн уламжлагч болов. 2021 онд Хөлөнбуйр хотын зэрэглэлийн Барга мөнгөн засал эдлэлийн биет бус соёлын өвийн төлөөлөх чанартай өвлөн уламжлагч болжээ. Тэнэгэрийн уйгагүй хөдөлмөр зүтгэл, чармайлга нь  улсын дотоодоос гадна Монголын соёлын ажилтны “Соёлын түшиг” холбоотой хамтран ур мэргэжлийн үзэсгэлэн, үзүүлбэрийг дэлгэн олн удаагийн хоёр улсын урчуудын хамтарсан үйл ажиллагаанд идвэхитэй оролцсныг нь үнэлэн 2019 онд Монгол улсын Соёлын яамнаас Тэнэгэрт “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан”-ы цол хүртээв.
2016 онд Хөлөнбуйр хотын Тавдугаар удаагийн хотын зэрэглэлийн ёс суртахууны жишээчээр хөхүүлэгдэв. 2019 оноос 2022 он болтол Улс төрийн зөвлөгөөний хотын дөрөвдүгээр хугацааны гишүүний үүрэг хариуцлагыг үүрэглэж байв. 2022 онд гэргий Цэнгэл нь ажил шилжин Хайларт ажиллах хэрэгтэй болж, дэлгүүрээ Шинэ барга баруун хошуунаас Хайларт нүүлгэн авчирч, Хайларын Амилаа зээлд шинэ дэлгүүрээ ажиллуулж эхлэв. Элдэв зураг чимэглэл, засал чимэглэлээрээ зорчигсдын анхаарлыг татах худалдаа дэлгүүр Амилаа зээлд нэгэхнээр зогсохгүй. Энэ зээл монгол хоол, монгол ном, монгол хувцас, монгол гутал, торго дурдан…гээд үндэстний уур амьсгалаар амьсгалан амь амьжирлаар бялхана. Тэнэгэр гэргийтэйгээ хоёулаа амьдралдаа бас нэг удаагийн сонголт хийх хэрэгтэй болоод гэргий Цэнгэл нь: “би ажил шилжиж Хайларт очвол, чи яадаг билээ?” гэж санааширхад Тэнэгэр: “ би зүгээр, миний алх хаа байвал миний ажил тэнд байна” гэсэн байжээ. Ямар сайн дархан байлаа ч гэсэн долоон хувийн багаж, гурван хувийн мэргэжил гэдэг билээ.Тэнэгэр өөрийн мөнгөн дархныхаа багажыг өөрөө хийдэг болхоор илүү хайрладаг. Дархачуудад алх, дөш хоёр нь хамгийн чухал байдаг бөгөөд дээр үед дархачууд дөшөө тахидаг зан заншилтай байдаг. Тэнэгэрийн дэлгүүрт нь орход, Монгол улсаас оруулсан ноолууран бараанууд нь зуны халуунд үйлдлээ алдаж, дэлгүүрийн зүүн талаар нь өлгөөстэй, эвхээстэй харагдавч Тэнэгэрийн хийсэн бүх мөнгөн засал эмх цэгцтэй тавигдаж, дарханд хэрэглэх багаж хэрэгсэл нь их бага, том жижиг, хэрэгцээ шаардлагаараа дараалан өлгөөстэй нь этгээд нууцгай төрөгдөл өгнө. Тэнэгэр 1995 оноос эхлэн алт мөнгөн дархны ажил хийгээд одоо болтол гучин жилийн нүүрийг үзжээ.Түүний урлан бүтээсэн мөнгөн эдлэл нь олны анхааралд хүрч, уламжлалт хэв намбаагаа хадгалсан суурин дээр шинэ элементийг уялдуулан, шинэ цаг үеийн урсгалд зохицуулснаас хэрэглэгчдийн таашааллыг ихдээ хүртэж бий.
Тэнэгэр: “ Би эхлээд уламжлалт барга заслыг хийдэг байсан бол одоо Хайларт ирснээрээ Эвэнки, Буриад, Орчон засал гээд янз бүрийн мөнгөн эдлэл хэрэгсэлийг хэрэгцээнд нь тохируулж урлан хийдэг болж үйлчлүүлэгчид хэрэгтэй мөнгөн эдлэлээ дүрслэн яривал би зураад өгчихдөг, тэгээд зурсныхаа дагуу хийж уралдаг. Хааяа зарим бүтээлүүдийг нэг минутад хийж дуусгадаг бол зарим бүтээлүүдийг нэг жил хийж байж дуусгадаг. Нэг бүтээлээ хийгээд ирвэл бие засах цагаа хайрладаг. Би бүтээлээ нарилаг урлаж, нуугдмал хээ зургийг хийх дуртай, ингэж хийвэл хүмүүсийн анхаарлыг илүү татна гэж боддог” гэж өөрийн хийдэг бүтээлээ танилцуулна.
Барга толгойн засал, мөнгөн аяга, бугуйвч, зүүлт, хэт хутга, эмээлийн бүрэн хэрэгсэл зэрэг бүтээлүүдээрээ янз хэвийг нь бусдаас онцлогдохыг анхаардаг бөгөөд хийцийн талд нарилаг байхыг хичээдэг тул урласан бүтээл нь олон хүмүүст таашаагддаг бөгөөд толгойн засал ба найман тахилтай мөнгөн аяга нь хүмүүсийн анхаарлыг татаж, зах  дэлгүүрийн байдалд зохицон өндөр үнээр борлуулагдаж байв. Он сар нисэх мэт өнгөрч өнөөдөр болоход, тэрбээр үзсэн, сонссон, учирсан явдал болгоноо эргэцүүлж тунгаахаар хэлээд барахгүй дурсамж, яриад дуусашгүй үлгэрүүд хойно хойноосоо хэлхэгдэн эргэлдэх ажээ. Ажилч борогжуун, арвич гамтай өнгөрүүлж ирсэн өдөр хоногууд нийгмийн нисэх мэт хөгжилт, амьдралын асар их сайжралтанд ор тас арчигдан одход хааяа бас сэтгэлд эрэгдэн үгүйлэгдэх шиг болох юм. Ганц үзүүрт сэтгэлтэй бол хүч хөдөлмөр эзнээ гомдоохгүй гэдэг ёс учир түүний өөртөө суралцаж, мөнгөн дарханы эгнээнд яслаг бүтээл гарган гялруулж яваа үйлс нь ч гэрчилнэ. Тийм ээ, Тэнэгэр ингэж хичээн чармайж л ирлээ. Өрх гэрээ өөд татах гэж, өв соёлоо уламжлан дэлгэрүүлэх гэж хичээн зүтгэсээр ирсэнсэн.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй, Ургаа

 

 

 

  • Туяа
  • 11
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313