
2025 оны эхний хагаст Хятад-Европ экспрессийн зүүн коридороор 2500 орчим галт тэрэг зорчиж , 260 мянга гаруй стандарт чингэлэг ачаа тээвэрлэсэн байна.
Хятад-Европ экспрессийн зүүн коридор нь Хятадын Манжуур, Сүйфэньхэ, Тунжян төмөр замын боомтуудаас бүрддэг. Одоогийн байдлаар Польш, Герман, Нидерланд зэрэг 14 улс, Чанша, Жэнжөү, Чэнду, Сүжөү зэрэг Хятадын 60 гаруй хотод хүрэх 27 маршрут ажиллаж, Хятад болон "Бүс ба Зам"-ын улс орнуудын дэд бүтцийн холболт, харилцан ашигтай хамтын ажиллагааны чухал тээвэрлэгч болж байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл