
Улайссан шавар зуухны дэргэд анхилуун үнэр ханхалсан цай аажуухан оочиж суухад үнэхээр тааламжтай.
Цай ер нь цангаа тайлж, хүний биеийн өөх тосыг хайлуулж, стрессийг тайлж, дархлааг дэмждэг. Эрт дээр үеэс өнөөг хүртэл цай уух нь Хятадын ард түмний амьдралын хэв маяг, дадал зуршил болжээ.
Цай нь Тан гүрний үед дэлгэрч, Сүн гүрний үед хөгжсөн юм.
Цай аягалах Зургийг: ШИ ТИН
Цай бол хүмүүсийн амьдралд агаар, ус шиг дутагдаж болшгүй чухал зүйл юм. Хятад улс бол дэлхийд хамгийн эрт цайны мод тарьж, цай үйлдвэрлэсэн орон. Цайны соёл нь Хятадын ард түмний амьдралд гүн гүнзгий нэвтэрч, Хятадын соёлын чухал өв тээгч болсон билээ.
Гуандүн мужийн Чаожүө хотоос Өвөр Монголын Хөх хот хүрэх 2500 орчим километр зайтай байдаг. Ши Тин хэмээх бизнесмений удирдлага дор Чаожүөгийн Күнфү цайны соёл Хөх хотод дэлгэрсэн юм. Хойд болон өмнөд нутгийн соёлын нөлөөгөөр Өвөр Монгол ч мөн өөрийн гэсэн Күнфү цайны соёлыг хөгжүүлсэн.
Күнфү цайны соёл нь урт удаан түүхэн уламжлалтай
Хятад улс хэдэн мянган жилийн өмнөөс цай түүж, чанаж, ууж эхэлсэн байдаг. Юүнь Нань мужийн Жин Майшанийн нутгийн иргэд 1800 жилийн турш цайны мод тариалж, цайны парк эрхэлж байна. Чаожүө хотын Фэн Хуаншань нь уламжлалт цай үйлдвэрлэдэг нутаг бөгөөд эртнээс цай үйлдвэрлэж ирсэн түүхтэй. Энэ газар нь байгалийн өвөрмөц баялагтай бөгөөд зуу гаруй жилийн настай цайны модтой билээ.
8-р зууны сүүлчээр Тан гүрний цайны мэргэжилтэн Лү Юй "Цайны тэмдэглэл" хэмээх зохиол бичсэн байдаг. Энэ бол цайны тухай мэдлэг, практикийг системтэйгээр тайлбарласан Хятадын хамгийн эртний тусгай бүтээл юм.
Улаан шавраар барьсан жижиг зуух/Зургийг: ШИ ТИН
Чаожүөгийн Күнфү цайны соёл нь Гуандүн мужийн Чаошань бүс нутгийн алдартай цай исгэх аргаас үүсэлтэй юм. Энэ нь Сүн гүрний үед үүссэн бөгөөд Чин гүрний дунд үеэс дэлгэрч, бүр зүүн өмнөд Азид хүртэл тархсан. Чаожүөгийн Күнфү цайны соёл нь өөрийн гэсэн өвөрмөц исгэх аргатай бөгөөд Чаожүөгийн Фэн Хуан Дань Чүн цайг голчлон ашигладаг.
Чаожүөгийн Күнфү цайны соёл нь үндэсний биет бус соёлын өвийн жагсаалтын хоёр дахь багцад харагдаж, Е Ханьжүн Чао Жүөгийн Күнфү цайны соёлын үндэсний биет бус соёлын өвийн өв тээгч болсон юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2019 онд жил бүрийн тавдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын цайны өдөр болгон зарласан.
2022 оны 11-р сарын 29-ний өдөр Хятад улсын "Хятадын уламжлалт цай чанах арга техник, холбогдох зан үйл"-ийн мэдүүлгийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан. Үүнд Чаожүөгийн Күнфү цайны соёл багтаж байна.
Ши Тин бол Өвөр Монголын Баяннуур хотын хүн, Е Ханьжүны тав дахь үеийн шавь бөгөөд Чаожүөгийн Күнфү цайны соёлын Өвөр Монгол дахь өвлөн уламжлах баазын хариуцлагатай албаны хүн.
Чаожүөгийн Күнфү цайны соёл нь гүн гүнзгий уламжлалтай бөгөөд Лү Юйгийн “Цайны тэмдэглэл” зохиолын гол үнэ цэнийг өвлөж авсан юм гэж Ши Тин хэлэв.
Өмнө нутгийн цай, Умард нутгийн ундаа
- Чаожүө бол Хятадын цайны соёлын өлгий нутаг юм. Күнфү цай гэдэг нь зөвхөн ямар нэг төрлийн цай эсвэл цайны нэр биш, харин цай исгэх аргыг хэлдэг. Цай исгэх арга нь маш өвөрмөц бөгөөд цай исгэх, цай амтлах аль аль нь тодорхой хүч хөдөлмөр шаарддаг ажил юм гэж Ши Тин хэллээ.
Цай түүх/Зургийг: ШИ ТИН
Ши Тин энэ жил 42 настай. Тэрээр цайны соёлд маш их дуртай тул Е Ханьжүнгаас суралцахаар 2018 онд Чаожүө хотыг зорин очиж, Хятадын цайны соёл, Чаожөүгийн Күнфү цайны соёлыг системтэйгээр суралцсан байна.
Е Ханьжүнгийн шавь болсныхоо дараа Ши Тин Чаожүөгийн Күнфү цайны соёлыг Өвөр Монголд авчирч, Чаожүөгийн Күнфү цайны соёлын Өвөр Монгол дахь баазыг санаачлан байгуулсан юм.
Тус өвлөн уламжлах бааз нь Хөх хотод байрладаг. Ши Тин Чаожүө цайны хуучин сав суулга, модон сийлбэр, уран зураг, Чаожүө хатгамал зэрэг гар урлалын засал чимэглэлийг цуглуулсан байдаг.
Өв залгамжлалын баазын ажилтан бүгд Чаочжүөгийн Күнфү цайг чанаж чаддаг.
- Яагаад энд Чаожүөгийн Күнфү цайны уур амьсгал ийм сайхан байдаг юм бэ гэж Чаожүөгээс ирсэн зарим зочид тус баазад зочлоод ихэд гайхсан гэдэг. Ажилчид нь хавчаараар биш, шууд гараараа аягыг эргэлдүүлж байсан нь тэднийг улам их гайхшруулав.
Ши Тингийн сурталчилгааны үр дүнд Өвөр Монголын Цайны аж ахуйн нийгэмлэг бусад орон нутагт Чаожүөгийн Күнфү цайны соёлыг өвлөн залгамжлахыг бүрэн дэмжиж байдаг. Ши Тин:
- Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын өв залгамжлалын бааз нь жил бүр Чаожүөгийн Күнфү цайны соёлын өвийн арга хэмжээг зохион байгуулдаг гэж хэлэв.
- Бид зочиндоо Чаожүөгийн Фэн Хуан Дань Чүн цай аягалж өгдөг. Тус цайг Чаожүөгийн Күнфү цайны исгэх аргаар исгэсэн. Бидний ойр хавийн хүмүүс аажмаар цайны соёлд сонирхолтой болж байна. Хүн болгонд сурах хүсэл байдаг л юм бол нэг хүн арван хүнд, арван хүн зуун хүнд сурталчилж, олон хүнд хүчтэй нөлөөлдөг гэж Ши Тин Чаожүөгийн Күнфү цайны соёл маш олон газар нутагт хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Умард болон өмнөд нутгийг холбов
Чаожүөгийн Күнфү цайны амт, тансаг байдал нь маш олон нарийн ширийн зүйлийг шаарддаг. Жишээлбэл, цай исгэхийн өмнө буцалж буй усаар цайны сав, цайны аягыг зайлах, буцалсан усаа эхлээд аягалах, дараа нь цайны навчийг хийх, цай исгэхэд булгийн ус эсвэл, тусгай цай исгэх ус хэрэглэх зэрэг маш олон нарийн ширийн зүйл шаардагддаг.
Олон жилийн турш тасралтгүй суралцсанаар Ши Тин цайны соёл, цайны урлагийг улам гүнзгий ойлгож, цайны соёл, цайны урлагт улам их дуртай болжээ. Тэрээр Өвөр Монголын газарзүйн өвөрмөц байдалтай хослуулж, Чаожүөгийн Күнфү цайны соёлд тулгуурлан Өвөр Монголын Күнфү цайны урлагийг хөгжүүлсэн юм.
Цайны тансаг хэрэгсэл/Зургийг: ШИ ТИН
17-р зуунд үүссэн түмэн газрын цайны зам нь Өвөр Монголын Хөх хот, Бугат, Улаанхад зэрэг газраар дайран өнгөрдөг учраас Өвөр Монгол орон чухал зангилаа болжээ. Ялангуяа, Хөх хот бол түмэн газрын цайны замын төв өртөө бөгөөд цайны гүн гүнзгий соёлтой цайны эдийн засаг, соёлын солилцооны чухал талбар юм. Тэр үед Өвөр Монголын иргэд ногоон хэвийн цай уудаг байсан төдийгүй, төрөл бүрийн цай ууж байсан нь Күнфү цайны соёлыг өвлөн уламжлуулах, хөгжүүлэх сайн үндэс суурийг тавьсан юм.
Өвөр Монголын тал нутгийн сүүтэй цай нь сүүтэй цай, Чаожүөгийн Күнфү цайны соёлыг хослуулсан байдаг.
Цай нь эдийн засгийн үйл ажиллагаа, соёлын солилцоогоор дамжин дэлхий дахинд түгэн дэлгэрч, дорно дахины соёлын гүн өвийг хүмүүст таниулсан байдаг.
Эх сурвалж:http://www.solongonews.mn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй