
Ши Жиньпин Европын зөвлөлийн дарга, Европын комиссын дарга нартай уулзав
Долдугаар сарын 24-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятад-Европын холбооны удирдагчдын 25 дахь дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Европын зөвлөлийн дарга Антонио Коста, Европын комиссын дарга фон дер Лейен нарыг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин онцлохдоо, энэ онд Хятад, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Хятад, Европын холбооны харилцаа түүхэн чухал цаг үед ороод байна. Хятад, ЕХ-ны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн турш, солилцоо хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр тал төдийгүй дэлхий дахинд үр ашгаа хүртээж ирсэн юм. Үүнд чухал туршлага, санаачилга нь харилцан хүндэтгэх, санал зөрөлдөөнөө хадгалахын зэрэгцээ нийтлэг ойлголтыг эрэлхийлэх, нээлттэй хамтын ажиллагаа, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрсэн байна. Энэ нь мөн Хятад Европын харилцааны ирээдүйн хөгжилд баримтлах ёстой чухал зарчим, хүчин чармайлтын чиглэл болсон юм. Дэлхий дахин зуун жилийн өөрчлөлт хувьсал, олон улсын эмх замбараагүй байдалд тулгарч буй нөхцөлд Хятад, Европын холбооны удирдагчид алсын хараа, үүрэг хариуцлагаа дахин урамсарлаж, ард түмний хүлээлтэд нийцсэн, түүхийн сорилтыг даван туулах стратегийн зөв сонголт хийх шаардлагатай болоод байна.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Хятад, Европын холбоо бол олон талт үзлийг баримтлагч, нээлттэй хамтын ажиллагааг бүтээн байгуулах хүчний санаачлагч юм. Олон улсын байдал хэдий чинээ хүнд, ээдрээтэй байна, Хятад, Европын холбоо төдий чинээ харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Европын холбооны эрүүл тогтвортой харилцааг дэлхий дахинд илүү тогтвортой, тодорхой хүчин бүрдүүлэх ёстой. Бид Хятад-ЕХ-ны харилцааны хөгжлийн зөв чиглэлийг тууштай баримталж, Хятад, Европын холбооны харилцааны ирэх 50 жилийн гэрэл гэгээтэй замыг хамтдаа нээх ёстой юм гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл