
2025 оны зургаадугаар сард Хятадын гадаад валютын зах зээлд нийт 25.55 их наяд юанийн арилжаа хийгджээ Хятадын Гадаад валютын удирдлагын газрын статистик мэдээллээр, 2025 оны зургаадугаар сард Хятад улсын гадаад валютын зах зээл (гадаад валют хоорондын арилжааг үл тооцсон) дээр нийт 25.55 их наяд юанийн (ойролцоогоор 3.56 их наяд ам.долларын) арилжаа хийгджээ.
Тодруулбал:
Банк, хэрэглэгчдийн зах зээлд 3.68 их наяд юань (0.51 их наяд ам.доллар),
Банк хоорондын зах зээлд 21.88 их наяд юань (3.05 их наяд ам.доллар) тус тус арилжсан байна.
Хэлцлийн төрлөөр ангилбал:
Спот (шууд) арилжаа – 8.91 их наяд юань (1.24 их наяд ам.доллар),
Үүсмэл хэрэгслийн арилжаа – 16.64 их наяд юань (2.32 их наяд ам.доллар) болжээ.
2025 оны 1–6 дугаар сарын байдлаар Хятадын гадаад валютын зах зээлийн нийт арилжааны хэмжээ 150.87 их наяд юань, буюу 21 их наяд ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй