
Хятад Монголын худалдааны өсөлт Хятадын гадаад худалдааны нийт өсөлтөөс 5 нэгжээр давжээ
Өнөөдөр буюу 30-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Худалдааны яамны холбогдох албаны хүн Хятад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны үр дүнгийн талаар танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд, Хятад, Монгол хоёр талын худалдааны цар хүрээ өргөжиж байна. Хятадын статистикийн мэдээгээр, 2024 онд Хятад Монголын худалдааны хэмжээ 18 тэрбум 620 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1%-иар өссөн нь түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд Хятадын гадаад худалдааны нийт өсөлтөөс 5 нэгжээр давсан байна. Хятад улс Монголын хамгийн том худалдааны түнш, хамгийн том импортын эх үүсвэр ба хамгийн том экспортын орон гэсэн байр сууриа хадгалсаар иржээ.
Хятадаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын хүрээ өргөжиж, уул уурхай, аж үйлдвэр, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах зэрэг уламжлалт салбар төдийгүй дижитал эдийн засаг, ногоон эрчим хүч зэрэг шинээр хөгжиж буй салбаруудыг хамарч байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn АНД СТУДИ
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй