
Хятадын нисгэгчгүй ачааны онгоц YH1000 өнгөрсөн даваа гарагт нарийн төвөгтэй газар нутагт нислэгийн туршилтыг амжилттай гүйцэтгэж, ирээдүйн арилжааны үйл ажиллагаанд оролцоход чухал алхам хийжээ.
YH-1000 онгоц Хятадын Чүнчин хотын Лянпин болон Үлүн хоорондын хоёр талын ачаа хүргэх нислэг үйлдэж, 400 кг жинтэй ачааны хайрцгийг Лянпиний нисэх онгоцны буудалд хүргэжээ. Лянпин болон Үлүн хоорондын нислэгийн зам нэг талдаа 134 км бөгөөд 1000 метрээс дээш өндөртэй таван уулын оргилыг дайран өнгөрдөг.
Эх сурвалж:https://mongol.cri.cn АНД СТУДИ
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй