
XXXIX “Шинэхэн хундагат” хөл бөмбөгийн уралдаан амжилттай өндөрлөв
Хөлөнбуйрт айраг цагааны үнэр ханхлан, хонь малын нуруу тэнүүн, хүн зоны сэтгэл амгалан налгар зуны сүүл сард Шинэхэн нутгийн тэгш талд XXXIX “Шинэхэн хундагат” хөл бөмбөгийн уралдаан зохион байгуулагдаад 8-р сарын 1-ний өдөр амжилттай өндөрлөв.
Тус уралдаан нь жил болгон зохион байгуулагдаад 39 жилийн турш Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн баруун сум, Шинэхэн зүүн сумын 11 гацааны багийн төлөөлөгчид оролцсоор иржээ. 8-р сарын 1-ний өдрийн үдийн хойно, XXXIX “Шинэхэн хундагат” хөл бөмбөгийн тэмцээний финалын тоглолт болж, 4 багийн тамирчид хоорондоо хурц ширүүн тэмцэлдэв.
4 багийн тамирчид өөрсдийнхөө хамгийн сайн ур чадвараараа өрсөлдөж, бөмбөг дамжуулах, шувтлалт хийх, бөмбөг оруулах зэрэг тамирчдын гойд сайн мэргэжил нь хөл бөмбөг шохоорогсдод рид шидийг гайхуулна.
Хурц ширүүн өрсөлдөөний эцэст Холбоо гацааны баг манлайлж, Тэмээн хүзүү гацааны баг дэдэлж, Шивээ гацааны баг гуравдугаар байранд оров. Шагнал олгох ёслол нь III Ёохор наадмын баясалт мөчийн дунд ойр хавийн малчин түмнээ баясгасан шагнал гардуулах ёслол болж өндөрлөсөн юм.
Ойлгосноор, 1986 оны 8-р сарын 1-ний өдөр Шинэхэн хөл бөмбөгийн баг анх баг бүрэлдснээрээ Шинэхэн баруун сум жил болгон “Шинэхэн хундагат” хөл бөмбөгийн уралдаан өрнүүлсээр 39 жил болж байгаа юм. 39 жилийн хөгжилтөөр дамжин, маш олон залуучууд багачууд хөл бөмбөгийн тэмцээнд идэвхтэй оролцож, Шинэхэн нутгийн спортын үйл ажиллагааг баялагжуулан, үндэстнүүдийн спортыг уусалцуулсан. Эл гацааны хөл бөмбөгийн багийнхан тэмцээнийхээ дунд хоорондоо харилцан туршлага солилцож, хамтралцан, нөхөрлөлөө зузаатган, маш олон залуучууд багачуудын хөл бөмбөгийн ирээдүйн дардан замд саруул харгуйг нээж өгсөн байна.
Дараа жилийн найман сардаа Шинэхэн хундагат хөл бөмбөгийн уралдаандаа баяр баяслаар дүүрэн золгоё !
Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй