
Хятадын Соёл аялал жуулчлалын яам өнөөдөр 2025 оны эхний хагасын дотоодын оршин суугчдын жуулчлалын тоо мэдээллийг танилцууллаа. Дотоодын оршин суугчдын аялан жуулчилсан түүвэр судалгааны бүртгэлээс үзэхэд, 2025 оны эхний хагаст дотоодын жуулчид давхацсан тоогоор 3 тэрбум 285 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 20.6%-иар нэмэгджээ. Үүнээс хот суурингийн оршин суугч давхацсан тоогоор 2 тэрбум 452 сая байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.5%-иар өссөн дүн бөгөөд хөдөө орон нутгийнхан давхацсан тоогоор 833 сая байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.6%-иар нэмэгджээ. 2025 оны эхний хагаст дотоодын оршин суугчдын аялал жуулчлалын зардал 3.15 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.2%-иар өсчээ. Үүнээс хот суурингийн оршин суугчид аялал жуулчлалд 2.6 их наяд юань зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.5%-иар өссөн бол хөдөө тосгоны иргэд аялал жуулчлалд 550 тэрбум юань зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.1%-иар нэмэгджээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй