ЭРЭЭН БООМТ АЧАА ТЭЭВРИЙН ХИЛ НЭВТРҮҮЛЭХ ХУГАЦААГ 4 ЦАГААР СУНГАЛАА

2025 оны 8-р сарын 4 өдөр

Эрээн боомт ачаа тээврийн хил нэвтрүүлэх хугацааг 4 цагаар сунгалаа
2025 оны 8-р сарын 1-нээс 9-р сарын 30-ны хооронд ӨМӨЗО-ны Эрээнхот боомтын ачаа тээврийг нэвтрүүлэх цагийн хуваарийг өдөр бүр 08.00-22.00 цаг болгон тохируулж, уг нь 18.00 цаг хүртэл ажиллаж байсныг дөрвөн цагаар сунгалаа. Энэхүү ажиллагаа нь зуны ачаа тээврийн оргил үеийг хангах зорилготой бөгөөд өдөр тутмын тээвэрлэлтийн хил нэвтрүүлэх хүчин чадлыг 25%-иар дээшлүүлэх төлөвтэй байна.
7-р сарын 31-ний байдлаар Эрээн боомтын хилийн шалган өнгөрүүлэх газар 1 сая 605 мянган зорчигч, 427 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 20%, 19.6%-иар тус тус нэмэгдэж, дээд амжилт тогтоосон байна. 
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313