
Сургуулийн өмнөх нэг жилийн цэцэрлэгийн төлбөрийг бууруулж чөлөөлнө
Хятадын Төрийн зөвлөлийн тамгын газраас 5-нд "Сургуулийн өмнөх үнэ төлбөргүй боловсролыг үе шаттайгаар хэрэгжүүлэх тухай санал дүгнэлт"-ийг нийтэлжээ. 2025 оны намрын улирлаас эхлэн сургуулийн өмнөх нэг жилийн цэцэрлэгийн төлбөрийг бууруулах буюу чөлөөлнө.
2025 оны намрын сурлагын хугацаанаас эхлэн улсын цэцэрлэгийн сургуулийн өмнөх нэг жилийн цэцэрлэг дэх хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөрийг чөлөөлнө. Бодлогын дагуу, 2025 оны намрын улирлаас эхлэн улсын цэцэрлэгт байгаа сургуулийн өмнөх нэг жилийн хүүхдүүдийн асрамж сургалтын төлбөрийг чөлөөлнө.
Боловсролын яамнаас батлан зөвшөөрсөн хувийн цэцэрлэгт сурч буй сургуулийн насны хүүхдүүдийн хувьд, тухайн орон нутаг дахь ижил төрлийн улсын цэцэрлэгийн чөлөөлөлтийн түвшинг харгалзан хүүхэд харах үйлчилгээ болон сургалтын төлбөрийг зохих хэмжээгээр бууруулах зохицуулалт хийнэ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй