ДОРНО ДАХИНЫ “ШВЕЙЦАР” РАШААН ХОТ

2025 оны 8-р сарын 6 өдөр

"Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд 08-р сарын 06-ны өдрийн үдээс хойш дорно дахины “Швейцар” хэмээгдсэн Рашаан хотод хүрч, Рашаан хотын ойн бүсийн явган хүний замаар аялсан билээ.
Уг зам нь эрүүл орчинд сэлгүүцэн аялахад зориулагдсан Хятадын үндэсний хэмжээний аялал жуулчлал, амралтын баазын зам юм. Нийт урт нь 7 километр бөгөөд хоёр талаараа нарс хус модны ой модтой, булаг шандтай. Эндхийн дундаж температур жил бүрийн 07-08-р сараар ердөө 22 хэм байдаг.
-Энэ удаагийн аялалд миний анхаарлыг хамгийн их татсан зүйл бол Өвөр Монголын байгалийн өнгө үзэмж болно. Аршаан хот нь нэн ч миний төрсөн нутагтай адилхан, бүр л ойн дунд байдаг хот. Би энэ замаар явж байгаад бүр өөрийн нутагтаа явж байх шиг санагдсан гэж Швейцарын сошиал од Янила Патрисия Куэста хэлсэн байна.
Аршаан хот нь ӨМӨЗО-ны Хянган аймгийн баруун хойд хэсэг, Их Хянган давааны баруун өмнөд бэлд оршдог. Нийт 7408.7 метр квадрат талбайтай, дөрвөн талаараа Хөлөнбуйр хот, Хорчин баруун гарын өмнөд хошуу, Монгол Улс болон Шилийнгол аймагтай хиллэдэг. Тус хот нь нийт 68 мянган хүн амтай, монгол, хятад, хотон, манж зэрэг 13 үндэстэнтэй. Монгол Улс хоорондын хилийн шугам нь 94 орчим км бөгөөд Хятадын Аршаан-Монголын Сүмбэр боомт нь улирлын чанартай ажилладаг.
Тус хотод одоогийн байдлаар Аршаан, Хоосонгуу зэрэг үндэсний ойн хоёр цэцэрлэгт хүрээлэн, ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн геопарк нэг, үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн гурав, 5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар нэг, 4А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар хоёр бий.
Эх сурвалж:http://www.solongonews.mn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313