РАШААН ХОТЫН АЯЛЛЫН ГАЛТ ТЭРГЭНДЭХ РОМАНТИК АЯЛАЛ

2025 оны 8-р сарын 7 өдөр

Рашаан хотын аяллын галт тэргэндэх романтик аялал 
Рашаан хотын аяллын зориулалттай анхны галт тэрэг өнөөдөр буюу 08-р сарын 07-ны өдрийн үдээс өмнө тус хотын галт тэрэгний өртөөнөөс хөдөлсөн байна.
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монголдох нэгдсэн сурвалжилгын багийн сэтгүүлчид ч энэхүү галт тэргээр аялж, Рашаан болон түүний эргэн тойрон дахь хот суурины талаар илүү танилцан ойлголоо.
Энэхүү галт тэрэг нь "Тусгай галт тэрэг + соёлын аялал жуулчлал"-ыг нэгтгэх талаар анхаарч, Рашаан хотын гоо үзэсгэлэнт байгаль, соёл иргэншил, онцлогт бүтээгдэхүүнийг жуулчдад танилцуулахаар зорьсон байна. Мөн Рашаан хотын эргэн тойрны аялал жуулчлалын цэгүүдийг холбож, тухайн нутгийн аялал жуулчлалын салбарын хөгжилд чухал ач холбогдол үзүүлэх болно.
Уг галт тэрэг нь экологи, биет бус соёлын өв, худалдаа үйлчилгээ, ардын зан заншил, тал нутгийн өнгө гэсэн таван гол сэдэв бүхий вагонтой  ажээ.
Эх сурвалж:http://www.solongonews.mn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313