ХЯНГАН НУТГИЙН НАЛГАР НААДАМ

2025 оны 8-р сарын 11 өдөр

Эгшиг дуу шуранхайлсан Хянган нутгийн наадам, эрийн гурван чимэгтэй эрэмгий хүчит наадам, нар хур тэнцэсэн налгар намрын наадам, найр хуур уянгарсан дэлгэр сайхан наадам.   
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монголд зохион байгуулагдсан нэгдсэн сурвалжилгын багийнхан мөнх тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн налгар намрын энэ сайхан өдөр буюу 08-р сарын 08-ны үдээс өмнө Хянган аймгийн Хорчин баруун гарын Өмнөд хошууны Улаанмод суманд боллоо. Сурвалжилгын баг маань Хянган аймгийн 2025 оны наадмын нээлтийн ёслолд оролцож, монгол нутгийн наадамтай танилцан, тухайн  нутгийн үндэстний эв нэгдэл болон аялал жуулчлалын талаар мэдээлэл сурвалжлага бэлтгэсэн юм.  
Хянган аймаг бол Өвөр Монголын ӨЗО-ны бодлогыг хэрэгжүүлсэн хамгийн анхны газар юм. Мөн 1947 оны 05 дугаар сарын 01-нд Хятад улсын анхны үндэстний цөөнхийн Өөртөө засах газар болох ӨМӨЗО энд байгуулагдаж байсан юм.
Улаанмод сум нь ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун Өмнөд хошууны хойд хэсэгт оршдог. Энэ бол дэлхийд ховор бохирдолгүй, цөлжилтгүй онгон байгаль бүхий уулархаг тал бэлчээр, ойн намгархаг газартай өвөрмөц үзэсгэлэнтэй нутаг юм. Энэ нутгийг "Хятадын хамгийн үзэсгэлэнтэй уулын тал бэлчээр" гэж нэрлэдэг билээ. Сүүлийн жилүүдэд Улаанмод сум нь орон нутгийн соёлын аялал жуулчлалыг "аялал жуулчлал +" загвараар иргэдийн амьжиргааг сайжруулаах санаачилгатай гүн гүнзгий нэгтгэж байна. Аялал жуулчлалыг спорт, дуу хөгжим, соёлын биет бус өвтэй хослуулсан жил бүр уламжлал болгон наадам зохиогддог. 2024 онд жуулчдын тоо 1 сая 200 мянга давж,  аялал жуулчлалын орлого 1 тэрбум 300 сая юаньд хүрч,  малчдын өрхийн дундаж орлого 326 мянган юаньд хүрч,  тэдний амьжиргааны түвшин мэдэгдэхүйц дээшилсэн байна. Улаанмод сумны байгалийн үзэсгэлэнт газар нь экологийн үзэмж, соёлын үзэмж, малчдын амьжиргаанд ихээхэн нөлөө үзүүлж, Өвөр Монголын тал нутгийн соёлын аялал жуулчлалын жишиг болж, "Хөхөмдөг ногоон уул ус бол үнэлж баршгүй  алт мөнгөн эрдэнэ" гэсэн зарчмыг өөртөө үнэнхүү шингээжээ.
- Сайн байна уу? Би өнөөдөр энэхүү наадамд ирээд маш сэтгэл өндөр байна. Унгар улсад ч наадмын үйл ажиллагаа байдаг. Бид ч адил морь уралдуулж,нум сум харвадаг. Би өөрөө Хянган аймгийн наадмыг зохион байгуулагч талтай холбоо авч, ямар нэгэн талаар хамтран ажилламаар байна. Өвөр Монгол аялал жуулчлалын салбараа уламжлалт соёлтойгоо уялдуулан хөгжүүлж байгаа нь маш сайн явдал юм. Энэ нутаг надад маш их таалаагдсан гэж Унгарын оюуны сангийн Евроазийн төвийн захирал, Шанхай дахь Унгарын Консулын газрын Ерөнхий консул асан Левент Хорват өөрийн санаа бодлоо хуваалцсан байна.
Хянган аймгийн 2025 оны наадам нь “Тал нутгийн аялал,өдөр болгон наадам” уриан дор 08-р сарын 08-12-өдрийг хүртэл үргэлжлэх болно.
Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313