
Өнөөдөр (11-ний өдөр) Хятадын Автомашины аж үйлдвэрийн холбооноос сэтгүүлчийн мэдээлснээр, Хятад улсын хуучнаар шинийг солих бодлого илэрхий үр дүнгээ өгч, шинэ загварын автомашин олноор гарч, автомашины зах зээл тогтвортой хөгжсөөр байна. 1-ээс 7-р сард автомашины үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс бүгд хоёр оронтой тоогоор өссөн байна.Сүүлийн үеийн мэдээллээс харахад, 1-р сараас 7-р сар хүртэл автомашины үйлдвэрлэл, борлуулалт 18.235 сая болон 18.269 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 12.7 хувь ба 12 хувиар тус тус өссөн байна. Үүнээс шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт тус бүр 8.232 сая болон 8.22 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 39.2 хувь болон 38.5 хувиар тус тус өсжээ. Шинэ эрчим хүчний автомашины борлуулалт нийт автомашины борлуулалтын 45 хувийг эзэлж байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй