
Энэ оны (2025) Төв хорооны 1-р чухал баримт бичгийн гол сэдэв нь даруй хөдөө орон нутгийг иж бүрэн сэргээн хөгжүүлэх ажлыг тууштай урагшлуулах явдал байна. Энэ бол 2017 онд Ши Жиньпиний дэвшүүлсэн засаглалын стратеги юм. Хятадын дээд удирдагчийн хувьд Ши Жиньпин нэгэн цагт Хятадын баруун хойд нутагт тариалан эрхэлж, бас Хэбэй, Фужянь зэрэг хэд хэдэн суурин хотын захирагчаар ажиллаж байсан болохоор, хөдөө аж ахуйн томоохон орон болох Хятадын үндэсний нөхцөл байдлын талаар гүн гүнзгий ойлголттой байдаг. Орчин үеийн Хятад улсыг төлөвшүүлэх, үндэсний сэргэн мандалтад хүрэх хамгийн хүнд хэцүү ажил үүрэг хөдөө тосгонд байдаг бөгөөд хамгийн өргөн, хамгийн гүн зузаан үндэс суурь нь бас тэнд оршдог гэдгийг тэрээр гүнээ ойлгодог. Тэрээр тодорхой дурдахдаа, хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариаланчдын асуудал бол улс орны эдийн засаг, ард түмний амьжиргааны үндсэн асуудал учир, эрх баригч намаас улс орныг удирдах тэргүүлэх чиглэл байсаар ирсэн юм, иймээс хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх ёстой гэжээ.
Хөдөө аж ахуйн томоохон орны хувьд Хятад улс дэлхийн тариалангийн талбайн 10 хүрэхгүй хувиар дэлхийн хүн амын 20 орчим хувийг тэжээж байна. Гэсэн хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд цаг агаарын эрс тэс уур амьсгал дэлхийн үр тарианы гол бүс нутгуудад тасралтгүй нөлөөлж, Орос-Украины мөргөлдөөн хүнсний хангамжийн сүлжээг тасалдуулж, олон орны худалдааг ивээх бодлого нь хүнсний зах зээлийн тогтворгүй байдлыг улам хурцатгаж байна. Дэлхийн хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдал улам хүндэрч байгаа нь хүн ам ихтэй, газар нутаг хязгаарлагдмал Хятад улсын хувьд асар их өрсөлдөөн сорилт болж байна. Хүнс бол ард түмний нэн тэргүүний хэрэгцээ бөгөөд хүнсний аюулгүй байдал нь Хятадын эрх баригч намын нэн тэргүүний зорилт болоод байна. Хятадын ард түмэн "будааны аягаа" үргэлж өөрсдийнхөө гарт баттай байлгах ёстой гэж Ши Жиньпин яруу тод хэлсэн юм. Иймд Хятадын эрх баригч намын тэргүүн чухал үүрэг бол техник технологи, тариалангийн талбай, экологийг хамгаалах зэрэг замаар энэ агуу том гүрний үр тарианы баазын суурийг бэхжүүлэх явдал юм. 2024 оны байдлаар, Хятад улс 21 жил дараалан арвин ургац хурааж, Хятадын ард түмэн "будааны аягаа" өөрсдийнхөө гарт баттай байлгаж чадсан юм.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл