
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол улсын Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичигдэх чухал агуулгын нэг юм.
Арга хэмжээ нь монгол эм эмнэлгийн мэргэжлийн сургалтаар дамжуулан орон нутгийн хөгжлийн шаардлагад нийцсэн уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийг бэлдэхээр зорилго тавьсан байна. Анхны сургалтад Монгол улсаас 28 эмч мэргэжилтэн хамрагдаж, долоо хоногийн турш Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн Хангайбаатар, Шүр зэрэг туршлагатай нэрт эмч нараас мэдлэг, туршлага суралцсан юм.
Дашрамд дурьдхад, ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг нь 2025 оны эхний хагас жилд давхардсан тоогоор Монгол улсын 20 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ нь ард түмний эрүүл мэндийн хувьд уламжлалт анагаах ухааны салбарын хувийн жинг нэмсэн бөгөөд Хятад, Монгол хоёр орны найрсаг харилцаа, иргэдийн солилцоонд оруулж буй эм эмнэлгийн салбарын хувь нэмрийг нотолсон байна.
Эх сурвалж:http://www.solongonews.mn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй