ХАСТУЯА: УДАМ ЗАЛГАЖ ДАРХЛАХ НЬ МИНИЙ НАНДИН ХАРИУЦЛАГА

2025 оны 8-р сарын 14 өдөр

Хастуяа: Удам залгаж дархлах нь миний нандин хариуцлага
Алт, мөнгийг мэдэхгүй танихгүй хүн гэж байхгүй байлгүй! Алт, мөнгө  бидэнтэй даанч ижил дасал юм. 
“Алтан нар”, “Алтан дэлхий”, “Алтан амь”,“Мөнгөн ертөнц”,“Мөнгөн сар”… гэж бидний үргэлж хэлдэг алт мөнгө нь эрхэм дээд, ариун дархан, ховор үнэт зэрэг утгаар хэрэглэгдэн, хүмүүсийн оюун санааны ертөнцийг нөлөөлсөөр.
Хүн төрлөхтний өдөр дутмын амьдрал дунд ч алт, мөнгө нь алтан ээмэг, алтан хатгуур, алтан бөгж, мөнгөн бугуйвч, мөнгөн аяга, мөнгөн хундага, мөнгөн эмээл, мөнгөн хазаар…гэх мэтийн гоёлол заслын  зүйлүүд буюу олон янзаар хэрэглэгдэж, эрт түүхнээсээ ховор нандин эд эрдэнэсээр чухалчлагдан эрхэмсэг дээд байр сууриа эзэлсээр юм.
Одоохонд аж ахуй нийгмийн түргэн хөгжилтийг дагалдан алт, мөнгөн эдлэл ч хүмүүсийн амьдралд элбэг хэргэлгээ болжээ.
Өнөөдөр алт, мөнгөний эдлэл хэрэгслийг олон хүмүүсийн хэргэлгээ болгон өвлөн уламжлуулахын төлөө үг дуун үгүй зүтгэн чармайж яваа алт, мөнгөний эмэгтэй дархан Хастуяагийн алт, мөнгөтэй хувь заяагаа холбосон амьдралынхан түүхэн мөрийг уншигч түмэнтэйгээ хуваалцах болсондоо сэтгэл сэргэнэм.
Уран дархан Хастуяа 1967 оны 12 сард Монгол улсын Улаанбаатар хотод аав ээжийнхээ есөн хүүхдийн гуравдугаар хүүхэд нь болж заяаж, 1987 онд улсдаа буцах саналаа дэвшүүлж, эцэг дээдийн нутгаа зорьж аав ээжээ дагаж Шинэ барга баруун хошуунд ирж суурьшсан юм.
Улаанбаатар хотод  бичиг соёлын мөрийг хөөж өндөр зэргийн дундад сургуулиа төгссөн болохоор Шинэ барга баруун хошуунд Мал аж ахуйн товчоонд ажилд оров.
1989 оны 9 сард соёл мэдлэгээ дээшлүүлэхээр Хөлөнбуйрын Хайлар хотын Монгол эмнэлгийн сургуульд элсэн суралцаж, багшийнхаа уламжлалт  монголоор заасан хичээлийг кирилл үсгээр бичиж тэмдэглэн гурван жилийн хугацаанд мэргэжил эзэмшжээ.
Хүү өсөж эхнэр буулгахаар хүүхэн торниж харьд морьдох нь хүний амьдралын зуршил билээ.
Тэрбээр 1992 онд Монгол эмнэлгийн сургуулиа төгсмөгцөө 9 сард нь Хайларын Мах махан  бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан нөхөр Ү Юнлянтайгаа ханийн заяа холбож, 1993 онд хүүхэн үрийнхээ зулайг үнэрлэж гэр бүлдээ баяр жаргал нэмэрлэсэн байжээ. Тэр үед байгууллагын цалин бага байсан ч амьдралаа өөд татхаар 1993 оноос 1996 он болтол Шинэ барга баруун хошууны Эрүүл хамгаалал хижгийг сэргийлэх өртөөнд ажиллав.
1996 оны 12 сард, Хастуяа ажлаа Хайларт шилжүүлж чадахгүй, цалин хөлс ч бага байсан болохоор хоёр тийшээ ажиллаж амьдарч байснаа бүтэн болгох зорилгоор ажлаа хаяж, нөхртэйгөө Хайларт аавынхаа зааж өгсөн уран дарханы ур мэргэжлийг өвлөн залгамжлахаар ажлын байр түрээслэн алт, мөнгөөр  дархлах ажлаа эхлүүлхээр шийджээ. 2014 онд ачлалт аав нь Өвөр Монголын өөртөө засах орны биет бус соёлын өв залгамжлагч гэх нэр алдрыг хүртжээ.
Тухайн үед дарханы ажлаа эхлүүлхэд эрхбиш банкаас тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авах ёстой.
Тусгай дархалан хийх зөвшөөрлийн гэрчилгээнүүдээ бүрэлдүүлж дууссны сүүлээр 1997 оноос Хөлөнбуйр хотын монголчуудынхаа дотор хамгийн түрүүнд хувийн бизнестэй болж “Гө Хуа алт мөнгөөр засал чимэглэлийг урлах дэлгүүр”-г албан ёсоор ажлуулж эхэлжээ.
Тэр Монгол эмнэлгийн сургуульд тариа тарьж, зүү хатгах зэрэг олон төрлийн нарийн мэргэжлийг сурсан бас хархан багаасаа аавынхаа заасан уран дарханы ур мэргэжлийг сэтгэл тавин сурч байсан хянуур зангаараа алт мөнгөний дархны ажилдаа нэх удалгүй цагаарчээ.
Анх ажиллаж эхэлснээс олон бэрхшээл тулгарч Хөлөнбуйрын Монгол, Эвэнки, Дагуур, Барга Буриад Өөлд зэрэг үндэстэн ястаны алт, мөнгөн эдлэл хэрэгсэл чимэглэл нь үндэстний онцгой өвөрмөц засал бөгөөд эрт дээр үеэсээ улбаалагдан үлдсэн зураг гэж байхгүй, тусгай тайлбарласан ном цөөхөн байдаг тул дэлгүүрт нь үйлчлүүлхээр ирсэн засал зүүлтээ сайн гадралдаг ахмадуудаас асууж, зураг дүрсийн зуруулж хадгалан хуулбарлан зохиохын дагуу өөрөө ч шинэ янз хэлбэрийг сэтгэн зураж хэрэглэгчдийн таашааллыг ихдээ хүртэж итгэл найдлагыг нь олсоор иржээ.
Чармайлга хүнийг гомдоохгүй гэдэг учир, хэдхэн жилд Хастуяа алт, мөнгөний дарханы  ажилдаа мэргэшжээ.
Хуучин алт, мөнгө хүмүүсийн гар дээр ховор байдаг учраас материалаа банкаас хямд үнээр худалдан авдаг байсан бөгөөд олонхи хэрэглэгчид онцгойлон хүүхдийнхээ хурим төрийн ёслолд илүүхэн хэрэглэдэг байснаар тэд нарын эрт дээдээсээ хадгалагдаж ирсэн алт мөнгө буюу өөрийнхөө борлуулж байсан алт мөнгөөрөө үндэстэн ястаны онцлогт хавчиг татуурга, зүүлт заслыг нь олон урлаж өгдөг байв.
2000 оны сүүлээр алт мөнгөний засал чимэглэлийн зүйлийг хэрэглэх хэргэлгээ нь өргөжиж, 10 жилд жил дундажийн цэвэр орлого таван зуугаас зургаан зуун мянган юаньд хүрчээ. Суухаас байр орон сууц, машинтай, наймаа арилжааны оффесстэй тэр үедээ амьдрал нь гийгүүлж явж байсан юм. Түүний зохион бүтээсэн Хөлөнбуйрын үндэстэн ястаны эмэгтэйчүүдийн толгойн засал, эрэгтэйчүүдийн мөнгөлсөн бүс, эмээл, хутга, бөөгийн засал, онцлогт гар урлалын бүтээгдэхүүн зэрэг нь тусгай мэргэжилтний сайн үнэлэлтийг олж, 100 гаруй алт мөнгөн чимэглэлтэй эдлэл хэрэгслийг нь хот хошууны музейд соёлын үзвэрт өв болгон хадгалж  байгаа.
Хастуяа Хөлөнбуйр хотын Урчуудын нийгэмлэгийн гишүүн болохоор, үргэлж шинийг хайж үүдэлтийг чухалчилж явдаг.
Урьд хожид Өвөр Монголын Тариалангийн их сургуульд БНХАУ-ын Соёлын яам, Соёл боловсрол шинжлэх ухааны яамнаас эрхэлсэн 2017 оны БНХАУ биет бус соёлын өвийн өвлөн уламжлагчдын судлан суралцах төсөл”-ийн боловсролын анги, Хөлөнбуйр Дээд сургуульд Өвөр Монголын өөртөө засах орны Соёлын танхим, Соёл боловсрол шинжлэх ухааны эрхэлсэн 2023 оны “Өөртөө засах орны биет бус соёлын өвийн өвлөн уламжлагчдын судлан суралцах төсөл”-ийн сургалтад эвэр урлал,арьсан урлал хийх дадлагын сургалтад дахин хамрагдаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлж явсан юм.
 Хятад Монголын урчуудын дундах соёлын солилцоонд идвэхитэй оролцдог Хастуяаг үнэлж, Монгол улсын соёлын ажилтны “Соёлын түшиг” холбооноос үндэсний соёлын үнэт өвийг эзэмшин уламжлуулах хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх цэцэглүүлэн хөгжүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн баталгаажуулж “Соёлын гавъяа” одонгоор соёрхон шагнав. “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдгээр Хастуяагийн өгөөмөр сэтгэл чанга, бусдын тус дэмжлэгт хэзээдээ баярлан талархаж явдаг бөгөөд бусдыг туслахаараа жаргалаа болгодог сайхан зан нь түүнд үр дүнгээ өгчээ. Олон жилийн турш ядуу хүчирдэлтэй сурагчдын амьдрал сурлагын талд ихээхэн тэтгэлэг үзүүлж явсан гэх. 
 Эрээн бараан будлиант ертөнцөд хэдэн арван жилээр үргэлжилсэн үйлс нь арван жилийн өмнө амьдралын нугарал бүдрэлд учирч, ганцаараа амьдралтайгаа тэмцэх болсон бие даасан эмэгтэйн хувьд амьдралаа дахин эхлүүлэх нь түүнд нэлээд олон хүчир бэрхшээлийг авчирсан нь дамжиггүй.
“Оргилд гарах омог зориг байваас орчлон дэлхийд бэрх юм алга” хэмээн тэр 2012 онд эрч зоригоо хөвчлөн сурч эзэмшсэн ур мэргэжлээрээ алт мөнгөний дархалалаа дахин “тэг”-ээс эхлүүлсэн юм.
Гучин жил алт, мөнгөтэй ижилшсэн тэрбээр Хайларын төв Хайлар гүүрийн баруун талын хороололд “Хастуяа алт мөнгөн дарханы өрөө” -нд дарханы ажлаа эхлүүлж үргэлж алс хэтийг сэтгэн ажиллуулж явна.
Мэдээ занги хөгжсөн цагт удаан жилийн хэрэглэгчид нь мөн түүнийг л хайж алт, мөнгөөр… “их хэмжээний алт, мөнгөн эдлэл хэрэгслийг хийхэд түүний түүх соёл, утга учрыг нь мэдэж ойлгох чухалтай. Одоо алт мөнгөний эдлэл хэрэгслийн тайлбар танилцуулга зурагт ном олон болсон ч үнэнхүү Хөлөнбуйрын үндэстэн ястаны онцлогийг харуулсан бүрэн агуулга бүхий ном байхгүй байсаар. Жишээлхэд эл үндэстэн ястадын дээл хувцасны товчныхон янз хэлбэр, зураг дүрс, хэрэглэх тоо нь ч адил бус. Энэхүү байдалд хандуулан олон жилийн хадгалж хураасан зүйлээ нарийн эмхэтгэж, зураг дүрстэй, тайлбар танилцуулагатай, түүх соёл, үйлдэл хэрэгцээ, ур мэргэжлийг нь хавсарган, Хөлөнбуйрын онцлогийг харуулсан алт, мөнгөн засал чимэглэлийг хамруулсан бүрэн агуулга бүхий ном хэвлүүлж, хэзээд орхигдошгүй үеийн үедээ уламжлах соёлын өв болгон үлдээх санаатай” хэмээн жарын давааг давж яваа Хастуяа сайн сайхан хүсэл мөрөөдлөө сурвалжлагчтай хуваалцсан билээ. Алт мөнгөн дархан эгчийн бие сэтгэл хэзээд эрүүл саруул, алт мөнгөний үйлс нь өнөд гялалзаж, сайн сайхан хүсэл зүүд мөрөөдөл нь эрт нэгэн өдөр биелэх болтугай хэмээн хүсэн зөгнөж сурвалжлагаа өндөрлүүлье!

Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313