“ХЯТАД ОРНООР АЯЛАХУЙ-ХАЙНАНЬ” ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ САНЬЯА ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

2025 оны 8-р сарын 18 өдөр

“Хятад орноор аялахуй–Хайнань” хэвлэл мэдээллийн цуврал арга хэмжээ Санья хотноо эхэллээ
Хайнань чөлөөт худалдааны боомт албан ёсоор хаалттайгаар үйл ажиллагаагаа эхлэхийн өмнөхөн буюу наймдугаар сарын 18-нд Хятадын Төв Радио Телевизийн Ази, Африк хэлний нэвтрүүлгийн төв, Хайнань дахь салбар хамтран зохион байгуулсан “Хятад орноор аялахуй–Хайнань” олон улсын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлага, “АСЕАН-ын түнш” хэвлэл мэдээллийн семинар Санья-д нээлтээ хийлээ.
Хайнань чөлөөт худалдааны боомт нь Хятад улсын тогтолцооны шинэчлэл, гадаадад нээлттэй хөгжлийн шинэ тэргүүн эгнээ, бүс нутгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ төв, дэлхийн эдийн засгийн глобалчлалыг хөдөлгөгч шинэ хүч болсон юм.
Хятадын ардын эртний сургаалд “Хүн хоорондын нөхөрлөлийн гол учир нь сэтгэлээ танин мэдэлцэхэд оршино” хэмээн өгүүлдэг. Хятадын Төв радио телевиз нь үргэлж Хятад болон гадаад орнуудын ард түмний харилцаа, соёлын солилцоог гүнзгийрүүлэхийг эрхэмлэж ирсэн бөгөөд өнөөгийн байдлаар АСЕАН-ы 100 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагатай олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байна.
“Хятад орноор аялахуй” цуврал нь Хятадын Төв радио телевизийн CGTN сувгийн хэрэгжүүлж буй олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чухал арга хэмжээ бөгөөд дэлхийн голлох хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг Хятадын хөгжил, дэвшил, үзэсгэлэн төгөлдөр байгальтай танилцуулж, соёлын харилцаа, ард түмний сэтгэлгээний холбоог бататгах зорилготой юм.
Энэ удаагийн арга хэмжээнд Индонез, Тайланд, Лаос, Вьетнам, Малайз зэрэг нийт АСЕАН-ы есөн улс, 16 голлох хэвлэл мэдээллийн байгууллагаас 29 төлөөлөгч оролцож байна. Мөн Хайнань дахь салбар, Хятадын Төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын Хайнань дахь сурвалжлагчид болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн, ойролцоогоор 50 гаруй сэтгүүлчээс бүрдсэн хамтарсан сурвалжлах баг арга хэмжээнд оролцож байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313