
"Мөсөн тууз" нь роботын тэмцээний талбай болов
Гадаад дотоодын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийг зохион байгуулдгаараа алдартай Хятадын Үндэсний хурдны тэшүүрийн спортын ордон "Мөсөн тууз"нь анх удаагаа хүн дүрст робот тамирчдыг хүлээн авч, дэлхийн хүмүүсийн анхаарлыг татлаа.
Наймдугаар сарын 15-наас 17-ны хооронд 16 улс орон, бүс нутгийн 280 баг Бээжинд хуран цугларч, тэмцээн, үзүүлбэр тоглолт, урьдчилсан тэмцээн зэрэг 26 төрлийн 487 тэмцээнд хүчээ сорив. Энэ нь хиймэл оюун ухаан, спортын ур чадварын огтлолцлыг харуулсан бөгөөд салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүн-робот симбиозын хязгааргүй боломжуудыг судалсан байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй