ҮНДЭСТНИЙ УРЛАГИЙН САНД ӨНГӨ БУДАГ НЭМЭРЛЭГЧ

2025 оны 8-р сарын 19 өдөр

Үндэстэний урлагийн санд өнгө будаг нэмэрлэгч
— Шинэ барга баруун хошууны зэрэглэлийн биет бус соёлын өвийн арьсан урлалын өвлөн уламжлагч Хе Пинийг тэмдэглэв. 
Эх дэлхий, эх байгаль, эгэл борогжуун амьдрал бүхнийг өнгө будаг, үзэл сэтгэлгээрээ урлаад хүн ардад хүслийн хур болгон буулгаж, хүүхэд багачуудад хүмүүжлийн шимийг нь хүртээж яваа нэгэн урлагчныг Хэ Пин гэдэг.
Тэр 1963 оны 1-р сарын 1-ний өдөр Шинэ барга баруун хошууны Алтан эмээлд  төржээ.
1981 онд цэрэгт явж, БНХАУ Эрээн хотын Хилийн хамгаалалтын байцаах өртөөнд дөрвөн жилийн цэргийн алба хааж, 1986 онд цэргээс  халагдаж нутаг буцаж Шинэ барга баруун хошууны Хоёрдугаар хөнгөн аж үйлдвэрийн хамааралтын товчоонд ажилласан бөгөөд яг энэ тохиол нь түүнийг арьсан урлалтай ойртуулжээ.
Тэр 1989 онд ажил мэргэжлийн сургуулиасаа Бээжингийн Хөнгөн аж үйлдвэрийн дээд сургуулийн арьс ноос будах тусгай мэргэжлээр шалган орж гурван жил сурсан, бас амралтын цагаа ашиглан ном бичиг, интернет сүлжээгээр арьсан урлалын  мэргэжил сурч, 2011 оноос арьсан урлалын уран бүтээлийн аянаа эхлүүлжээ.
Одоо Хэ Пин Хөлөнбуйр хотын Ардын утга урлагчдын нийгэмлэгийн орлогч тэргүүлэгч, Хөлөнбуйр хотын зохиолчдын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Шинэ барга баруун хошууны Ардын утга урлагчдын нийгэмлэгийн тэргүүлэгч, ӨМӨЗО-ны Ардын утга урлагчдын нийгэмлэгийн гишүүн, БНХАУ-ын шүлэг дууны нийгэмлэгийн гишүүн, ШББХ-ны зэрэглэлийн биет бус соёлын өвийн арьсан урлалын өвлөн уламжлагч зэрэг нийгмийн үүрэг тушаалтай ажиллаж бий.
Анх эхлээд л Хе Пин арьсан урлалаа гэртээ хийдэг байж, уран бүтээлийн өрөөнийхөн ширээн дээр нь янз бүрийн өнгө будаг харагдаж байв. Зүүн гар талын тайзан дээр нь тэв тэгшхэн тавьсан будгуудаа бүр гадаадаас оруулсан гэж Хе Пин гуай ярина. Ширээний баруун гар талд нь яг зурж байгаа бүтээл нь бий.Энэхүү жижигхэн өрөөнд түүний бүтээл дүүрчээ. Заримыг нь хананд өлгөж, заримыг нь шалан дээр дэлгэн тавив.Тэр “Сарлаг” хэмээх бүтээлээ хуруугаараа заагаад энэ бол миний анх шагнал хүртсэн бүтээл гэж хэлэхдээ илт сэтгэл хангалуун байлаа.Түүний арьсан зураг нь борогжуун авсаархан хэв намбаатай бөгөөд “Тоорын модон доорх амь насны эх үүсэл”, “Нүүдэл”, “Сартай шөнө” гэх мэтийн баялаг сайхан агуулгатай шилдэг бүтээлүүдтэй. “Монгол үндэстэн тал нутгийн нүүдэлчин үндэстэн болсны хувьд арьсан эдлэлийг эдэлж хэрэглэх өнө удаан түүхтэй байж, бүх үндэстэний хөгжилтийн шатыг нэвтэрсэн билээ. Монголын өндөрлөгөөс олборолсон чулуун зэвсгийн үеийн ясан зүүгээс араатан гөрөөсийн арьсыг амьдрал дунд өргөнөөр хэрэглэж байсан ул мөр хүртэл, арьсан эдлэлийн түүх нь хүн төрлөхтөний боловсны түүхтэй бараг алхам зэрэгцэж, хүн анх эхэндээ арьс ширээр эдлэж дулаахан байхыг хүсэж байсан бол сүүлдээ үйлдвэрлэн боловсруулах дундаа арьс ширийг элдэх нарийн мэргэжлийг эзэмшиснээс зохих хэмжээний хэргэлгээний үнэ өртөгтэй амьдралын хэрэгсэл хийх болсон байна.
Арьсан урлал бол арьс ширийн дүрслэх урлагийн урт удаан хөгжилтийн явц дунд аажмаар өвөрмөц онцлогтой урлагийн төрөл болж бүрэлдсэн юм. Малчин түмэн анх эхлэхдээ арьсан дээр ямар нэгэн тэмдэглэл хийх буюу зураг зурж, байгалилаг өнгө будгаар арьсанд өнгө оруулж, дарамлах, хэв оруулж зурах, сийлэх, хайчилж наах зэрэг аргыг хэрэглэж, түүгээрээ дамжин арьсан хөхүүр, эмээлийн чимэглэх биет сэрлээр баялаг чимэглэх болжээ” хэмээн Хе Пин арьсан урлалын бий болсон түүхэн эх сурвалжийн тухай танилцуулан ярилаа.
Уран зургийн хир түвшин хийгээд арьсан гар урлалын ур мэргэжлээ дээшлүүлэхийн төлөө Хе Пин урьд хожид Хөххот, Шилийн гол аймаг, Түнляо хотод очиж, усан будгийн зургийн мэргэжлээс сурах зэргээр байнга мэдлэгээ дээшлүүлж байлаа хэмээв.
2013 оны зун Хе Пин Хөххотод очиж, Монгол улсын Улаанбаатар хотоос ирсэн Г.Заяат багшаас жил гаруйн хугацаатай арьсан урлалын ур мэргэжлийг уламжлан сурсан билээ.
2021 онд Хе Пин Шинэ барга баруун хошууны Соёл аялал жуулчлал биеийн тамирын товчоо, Шинэ барга баруун хошууны Соёлын ордны биет бус соёлын өвийг хамгаалах төвөөс хошууны зэрэглэлийн биет бус соёлын өвийн арьсан урлалын ур мэргэжлийн өвлөн уламжлагчаар үнэлэгдэн, үндэстэний уламжлалт гар урлалаа хойч үедээ өвлөн үлдээж, уламжлан дэлгэрүүлэх зорилгоос үндэстэний гар урлалд дур бахтай гурван залуу шавь хүмүүжүүлэн сургасан байна.
Тэр бас хошуундаа “Урианхай үндэстэний гар урлалын ажлын өрөө”-г ажиллуулж, голдуу арьсан урлалын зураг, үндэстэний онцлогт гар урлалын бүтээгдэхүүн, арьсан богц зэргийг хэрэглэгчдийн шаардлагад хандуулан сүлжээн дээрх борлуулга ба захилагаар урлаж бий.
Хе Пин бүтээгдэхүүндээ монгол арьсан зургийн борогжуун хөг аясыг хадгалахын хамт одоо үеийн үндэстэний гар урлалын мэргэжлийг уусган, байгалилаг чанар сайтай ямаан арьсыг нямбай сонгон, будаг оруулах, давхарлан будах, өнгөлөх, зураг дүрс төсөвлөх, гүдийлгэн сийлэх, ноороглох, дарж хэвшүүлэх зэрэг арван хэдэн зүйлийн ажлын дарааллыг уялдуулдаг гэх.
Түүний бүтээгдэхүүний зураас нь нарлиг, бүтэц зураг нь өвөрмөц, мэдрэмжээр сайтай, өнгө будаг нь уян зөөлөн, өнгө нь унахгүй зэрэг онцлогоороо хэрэглэгчдийн таашаалд хүрч, маш олон шагнал хүртэж урам нь сэргэж явсан хэмээв.  Хе Пин 2015 онд “Тоорын модон доорх амь насны эх үүсэл” гэх бүтээлээрээ бүх ӨМӨЗО-ны анхдугаар удаагийн “Дээд сургууль хундагат”үндэстэний гар урлалын бүтээгдэхүүний шилдэг шагналыг хүртэж, 2016 онд иж бүтээл “Бугын мөр” нь “Хэрлэн хундагат” бүх Хятадын Найман муж орны Хоёрдугаар удаагийн монгол үндэстэний гар урлалын уралдаанд арьсан урлалын хоёрдугаар байрын шагнал хүртэв.
2016 оны өвөл “Нүүдэл малжил” бүтээл нь Залайнуур дүүргийн “Арслан заан хундагат” уралдаанд хоёрдугаар байрын шагналыг хүртэж, 2016 онд “Барга үхэр” бүтээл нь “Хөлөнбуйр бэлэг” уралдаанд шилдэг шагнал хүртжээ. Үүнээс гадна 2017 онд Хе Пингээс “Үндэстэний зурагт сэтгүүл”-ийн тусгай сурвалжлага авч, ерөнхий 642-р дугаарт “Хе Пингийн сурвалжлагыг арьсан сийлмэл зургийн” тусгай сэдвээр нийтэлсэн юм.
Урлагийн замд дөрөө жийн ур мэргэжлийн эгнээнд төгөлдөржин явсан Хе Пин гуай олсон амжилтаараа урагшлах эрчээ чангалан, дуслыг хураавал далай болох алс ирээдүйн зорилт тавьж, зохион бүтээх уран сэтгэмж, оюун ухаан, орчин ахуй, ур чадвар зэргийг улам цаашдаа нарийвчлан судалж, хөгжүүлэн дэлгэрүүлэхийн төлөө шантрашгүй зүтгэн явна.
“Өвөрмөц арьсан урлалаараа тал нутгийн соёл боловсныг тэмдэглэж, адил бус талаас харсан нутгийн соёлыг тайлбарлаж, өөрийн өчүүхэн чармайлгаараа монгол үндэстэнийхээ өргөн дэлгэр гүн гүнзгий үндэстэний соёлоо дэлхий нийтэд мэдүүлж таниулж явахаар чармайна.
Бас нэгэн өвлөн уламжлагч болсны хувьд арьсан урлалын ур мэргэжлийн дадлагын сургалтыг тогтсон хугацаатай эрхэлж, нэн олон хүнд заана сурган уламжлан дэлгэрүүлнэ” гэж хойшдын ажил үйлсийнхээ төлөвлөгөө ба ирээдүйн хүслээ сэтгэл дүүрэн сурвалжлагчид дэлгэн ярилаа. 
Хэ Пин гуай үндэстний арьсан урлагийн ертөнцөд мөнх ногоон өнгө будгийг өнөд уусгахаар мэрийнэ. Эх дэлхийн төлжих үр, сийлэх ухаанаар баян энэхэн хорвоод урлаг түүнийг залуужуулжээ. Түүний урлагийн бүтээлд нь өндөр их амжилтыг хүсэн зөгнөе.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй, Болор

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313