
Хятад, Монголын хамгийн том хуурай замын хилийн боомтоор нэвтэрч буй ачааны хэмжээ 11 сая тонн давжээ
Хөххотын Гаалийн газрын статистик мэдээгээр, энэ оны эхний долоон сарын байдлаар, Хятад, Монголын хуурай замын хамгийн том боомт болох Эрээнхот боомтын импорт экспортын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 11 сая тонныг давж, 11 сая 280 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.3%-иар нэмэгдэж, түүхэн дээд амжилт тогтоосон байна. Хилээр нэвтэрч буй 919,000 гаруй тээврийн хэрэгсэлд хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 6.3%-иар өссөн байна. Хятад-Европ чиглэлийн 2199 ачааны галт тэрэг хилээр нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.2%-иар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар, авто замын хилийн боомтоор өдөрт дунджаар 1000 орчим ачааны тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд төмөр замын хилийн боомтоор Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг өдөрт дунджаар 12 нэвтэрч байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй