ХАТАН ГОЛТОЙ ТАНИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2025 оны 8-р сарын 20 өдөр

Хатан голтой танилцах үндэсний намын хэвлэл мэдээллийн бүх хэвлэл мэдээллийн өргөн хүрээний сурталчилгааны арга хэмжээ болов
“Өргөн их хатан гол үзэсгэлэнт сайхан умард хил” ээж гол хэмээн нэрлэгдсэн Хатан голтой танилцах үндэсний намын хэвлэл мэдээллийн бүх хэвлэл мэдээллийн өргөн хүрээний сурталчилгааны арга хэмжээ боллоо.
Үндэсний намын хэвлэл мэдээллийнхэн 08-р сарын 18-ны өдөр Хатан голтой танилцах “Өргөн их хатан гол үзэсгэлэнт сайхан умард хил” бүх хэвлэл мэдээллийн өргөн хүрээний арга хэмжээ Хөх хотын Сүүний үндэсний технологийн инновацын төвд нээлтээ хийв.
Тус удаагийн арга хэмжээг Өвөр Монголын Өдрийн сонины хорооноос санаачилж, Хөх хотын намын хорооны Суртал ухуулгын газар, Бугат хотын Намын хорооны Суртал ухуулгын газар, Ордос хотын Намын хорооны Суртал ухуулгын газар, Баяннуур хотын Намын хорооны Суртал ухуулгын газар, Үхай хотын Намын хорооны Суртал ухуулгын газраас хамтран зохион байгуулж, Хятадын Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Хатан голын сав газар дагуух 9 мужийн гол болох хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 50 гаруй хүн оролцсон байна.
Энэхүү арга хэмжээ нь Хятад улсын дарга Ши Жиньпиний Хатан голын сав газрын экологийг хамгаалах, өндөр чансаатай бүтээн байгуулалт хийх тухай хэлсэн чухал илтгэлийн санааг дахин судалж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа төдийгүй, үндэсний намын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран Хатан голын түүхийг ярьж, умард хилийн дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх үйл явцын тод практик юм. Өвөр Монголын Өдрийн сонины хороо арга хэмжээнд оролцсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж, экологи, хөгжил, ард түмний амьжиргааны өөрчлөлтийг олон талт, гүн гүнзгий, гурван хэмжээст байдлаар танилцуулж, мэдээллийг нягт тайлагнан, Өвөр Монголын Хатан голын сав газрын экологийг хамгаалах арга барил, өндөр чансаатай бүтээн байгуулалтын ололт амжилтыг улс даяар сурталчлах болно. 
Эх сурвалж:http://www.solongonews.mn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313