
Баяжиллын гайхамшигт ману чулуу бахархалт манай ажил үйлс
Шинэ барга баруун хошууны зэрэглэлийн биет бус соёлын өвийн ману чулуугаар хийсэн бэлэг дурсгал, сүвнер, засал чимэглэлийг бүтээгч өвлөн уламжлагч Дүн Гүйрүнийг тэмдэглэв.
“Тал дүүрэн цацсан Ману чулуутай” гэсэн сайхан алдартай нэгэн газар гэхэд Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууг дурьдахгүй байхын аргагүй. Хөлөнбуйрын тал нутагт Ману чулууны элбэг дэлбэг хадаглагдачтай.
Ману бол эх байгаль гараараа бүтээсэн өнгөлөг сайхан өнгө будагтай, хатуу, өвөрмөц хээ угалзтай эрт үеэс л ирэлттэй чулууны нэг болно.
Энэ гоё чулууг цэвэрлэж засан улам гоё болгож, хүмүүст гоёлолын засал, бэлэг дурсгал болгон хүргэж өгдөг нэгэн уран бүсгүй Дүн Гүйрүнг сурвалжиллаа.
Дүн Гүйрүн 1970 онд аав Дүн Баожү болон ээж Тэнь Хайхуагийн гурван хүүхдийнхэн том охин нь болон заяажээ.
Тэрбээр 1994 онд нөхөр Цэнь Фенгтэйгээ ханийн заяа холбож, жаргал зовлонгоо хамтатгасан амьдралын замаа эхлүүлсэн юм. Дүн Гүйрүн нөхөртэйгээ хоёулаа багаасаа Шинэ барга баруун хошуунд төрж, нутгийнхаа чулуугаар тоглож өссөн болхоор ману чулуунд мэдээ орсон цагаасаа л гүн зузаан хайр сэтгэлгэтэй болж, түүж цуглуулах дуртай байжээ.
Ингээд нийгмийн хөгжилтийг дагалдан, газар орныхоо давуулгыг түшиглэн Дүн Гүйрүн, Цэнь Фенг хоёр өөрийн дур бахтай ману чулуутайгаа хувь барилдлагатай урлан бүтээх газраа эрхэлж, 2006 онд ману чулуу түүж цуглуулан, үйлдвэрлэж эхэлснээсээ одоо болтол нэгэнтээ ману чулууны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэртэй, ману чулууг зах дэлгүүрт борлуулах дөрвөн цэгтэй болж, эрхэлсэн ажил үйлсийнхээ сайхандаа бахархаж яваа билээ.
Дүн Гүйрүн: “Бид багадаа шил бөмбөг шиг бөөрөнхий, улаан, ногоон, ягаан, шар олон өнгийн ману чулууг түүгээд тоголдог байсан. Манай Шинэ барга баруун хошуунд бүр эрт дээр үед гурван галт уул дэлбэрсэн газар байдаг. Ийм газрын байцаас шалтгаалагдаад ману чулуу олон байдаг байлаа. Сүүлд бид нар томоожоод нийгэм хөгжихийг дагалдан, үзэл зогсолтод бас хувиралт гарсан. Манай нутагт ийм сайхан ману чулууны эх баялагтай байхад бид яагаад ашиглаж юм бүтээж болдоггүй юм, яагаад үүнийгээ бэлэг дургалын, засал чимэглэлийн бүтээгдэхүүн болгож болдоггүй юм гэх мэтийн олон асуулт бидний тархинд орсон юм.
Ингээд бид хоёр 2006 оноос нутгийнхаа ману чулууг түүн цуглуулж, үйлдвэрлэж, борлуулж эхэлсэн юм. Нэг талаар амьдралынхаа зардлыг шийдвэрлэхийн төлөө, нөгөө талаар нутаг усныхаа ах дүү нартаа ашиг тус хүртээж, орон нутгийнхаа аялал жуулчлалд бага ч гэсэн хувь нэмэр үзүүлэх юмсан гэж өнөөдөр болтол чармайж, судалж, шинжлэлт хийсээр ирлээ.
“Бид бол нутаг усныхаа гаралт буянаар хөдөлмөрлөх ажил үйлсээ босгож яваа юм шүү” гэж нухацтайхан ярина. Дүн Гүйрүн хорин жилийн өмнө анх ману чулууны бүтээгдэхүүн хийж борлуулах худалдаагаа эрхэлж байхад хэдийгээр борлуулалтын талд сэтгэл ханамжгүй байсан ч тэд зориг мохсонгүй, өөрийн гэх ману чулуугаар бүтээгдэхүүн хийх үйлдвэр эрхэлэн, үргэлж шинэчлэлт хийж чармайн ажиллаж, өөрөө ману чулуу түүхээс эхлээд, өнгө янзыг нь тохируулан, уураг тархиндах шинэ сэвүүн хэв маягаа бодитойжуулан үйлдвэрлэн гаргаж, хэлбэр дүрсийг нь нэн баялагжуулж, хэдэн зуу гаруй төрөл зүйлийн ману чулуугаар хийсэн гоёл засал, бэлэг дурсгалын зүйл хийх бүх явцадаа өөрийн гараараа урлан бүтээж, хүний хүчийг аривалж чадаснаар зогсохгүй аж амьдралаа ч дээш татсан байна.
Анх эхлэхэд Дүн Гүйрүнгийн бүтээгдэхүүн цөөхөн мөртөө олон хүмүүс мэдээгүй байжээ. Гэвч хориод жилийн чармайлгаар, бүтээгдэхүүнийхэн төрөл зүйл нь олширч, дэлгүүр нь ч өргөжиж, найз нөхөд олон түмний хавсарлага дэмжлэгээр, сошиал ашиглаж борлуулалт нь аажмаар сайжирч, зүтгэж зорьсон ажил нь улмаас улам сайн бүтэж ирэхэд Дүн Гүйрүнгийн сэтгэл ч дүүрэн явдаг болжээ.
“Мянган зүйлийн хас, түмэн зүйлийн ману” гэдэгчилэн ману чулууны нутагт олны мэдээжээр улаан, ногоон, хар, цагаан, ягаан, хөх зэрэг олон өнгийн ману бас устай ману, өвсөн судалтай ману, дуугардаг ману гээд төрөл зүйл нь олон байдаг. Хүмүүс ману чулуу гэхэд л улаан ману хамгийн түрүүнд ой тойнд нь буудаг. Улаан ману манай Шинэ барга баруун хошууны Хэрлэн суманд элбэг байдаг юм. Улаан ману чулууг зүүвэл цусны эргэлтэд сайн, зүрхэнд сайн гэдэг. Онцгойлон настай хүмүүс зүүвэл зүрхэнд нь сайн. Хөх ману бол цусны дутагдалтай хүн зүүвэл сайн. Гэвч ману чулууны үйлдэл нь зүүмэгц мэдэгдэх биш, харин удаан зүүж байж сая мэдэгддэг. Настай хүний цусны эргэлтийг сайжруулах, ядаргаа тайлах,хүүхдүүдийн тархи толгойг сэргэлэн цовоо болгодог. Хол зам хөөдөг хүмүүс зүүвэл хамгаалдаг гэж ярилцдаг. Би өөрөө бол хөх ману чулууг хамгийн илүү тоодог.
Эдгээр нутаг уснаас минь соёрхсон эрднээ ашиглаад бид чулуун сийлмэл, бөгжний шигтгээ, ээмэг, сундар, бугуйвч, энгэрийн зүүлт, толгойн засал, хөөргө, номын шошиг зэрэг олон янзын ману чулууны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
Бид дэлгүүрийнхээ бүтээгдэхүүнүүдийг Шинэ барга баруун хошуу нутгийнхаа манугаар хийдэг, нэг ч гаднаас ману бэлэн бүтээгдэхүүн оруулдаггүй” гэж сэтгэл догдлон танилцууллаа.
Дүн Гүйрүн: “Ману чулуугаар бүтээгдэхүүнээ хийхдээ хамгийн түрүүнд чулуугаа сонгодог. Хэрвээ бөгж хийх гэвэл эхлээд чулуугаа сонгож, сонгосон чулууныхаа цавтай эсэхийг сайтар шинжиж харна. Цавтай чулууг сонгодоггүй.
Дараа нь сайтар угааж засаад загварыг нь гаргана. Хамаг сүүлд нь өнгөлнө. Ингэсний дараа мөнгө, алтанд шигтгэж чимэглэдэг. Ийнхүү үйлдвэрлэх явц нь хамгийн хэцүү нэг алхам болно. Учир нь үйлдвэрлэх явц нь бүр машин тоноглолоор хийгддэг. Үйлдвэрлэх явцад зүсэх, засах гээд олон ажлыг машин техникээр хийхэд, тоноглол маш хурдан эргэлдэж, ажлын дунд сэтгэл хуваагдаж болохгүй, сэтгэл таввж хийхгүй бол, хуруу хумсаа огтолж гэмтээх зэрэг аюул ихтэй. Дүн Гүйрүн нөхөртэйгээ гар хуруугаа гэмтээж байсан удаа мундахгүй гэх. Ингэж олон жил халширалгүй ажиллаж, туршлага хуримтуулсан суурин дээрээ Дүн Гүйрүн 2010 онд нөхөртэйгээ хоёулаа ману чулууг боловсруулах жижиг үйлдвэрээ нээж ажлуулжээ. Ингээд бүтээгдэхүүн олширохыг дагалдан, 2011 онд Шинэ барга баруун хошууны төв Алтанэмээлд анхны дэлгүүр “Тэнгэрлэг ману чулуу”-гаар хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах дэлгүүрээ нээж, 2014 онд хоёрдугаар дэлгүүр, 2018 онд гуравдугаар дэлгүүрээ эрхэлсэн.
2022 онд Хайларт дөрөвдүгээр хуваарь дэлгүүрээ нээжээ. Одоо Дүн Гүйрүнгийн дэлгүүрийн ману чулууны бүтээгдэхүүн хэдэн зуун төрлийнх байдаг. Ахмадуудын үгэнд нэг ману хөөргийг нэг шараар сольдог гэж ярьдаг. Дүн Гүйрүнгийн ману чулууны дэлгүүр борлуулга сайн байж, дэлгүүрээс шууд борлуулахаас гадна, сошилиар захиалга авах арга замыг уялдуулснаар бүтээгдэхүүнүүд нь Хөлөнбуйраас гадна Өвөр Монголын өөр хошуу хот тэрчилэн Бээжин, Шанхай,Тянжин зэрэг их хотоор, Япон, Итали, Америк зэрэг гадаадад ч хүрч байгаа гэнэ. Үүнээс гадна Хөлөнбуйрын аялал жуулчлалын хөгжөөнт цаг болоход Дүн Гүйрүн аялал жуулчлалын газруудад бүтээгдэхүүнээ бөөнөөр нь аваачиж борлуулан орлогоо нэмэгдүүхийн хамт орон нутгийнхаа ману чулууны соёлоо сурталчилдаг.
2022 онд Дүн Гүйрүн Биет бус соёлын өв “Ману чулууны засал чимэглэл”-ийн хошууны зэрэглэлийн төлөөлөх чанартай өвлөн уламжлагчаар сонгогджээ. Нөхөр нь Цэнь Фенг 2023 оны 6 сарт Биет бус соёлын өв “Ману сийлмэл хийх ур мэргэжил”-ийн хошууны зэрэглэлийн төлөөлөх чанартай өвлөн уламжлагчаар сонгогдов.
Одоо Дүн Гүйрүн нөхөртэйгээ Биет бус соёлын өвийн өвлөн уламжлагч болсныхоо хувиас Шинэ барга баруун хошууныхаа ману чулууны соёлоо олон хүмүүст таниулхын төлөө, Шанхай зэрэг бусад нутгаас ирсэн жуулчидад орон нутгийнхаа соёл, ману чулууны соёлоо танилцуулж тайламж хийдэг. Шинэ барга баруун хошууны ману чулуу хаагуур тархдаг, хэрхэн бүтсэн, ману чулууны төрөл зүйл зэрэг олон талаас танилцуулж, хөдөө гарч өөрөө ману чулуу түүж, байгалилаг ману чулуугаар гойд сайхан ману чулууны бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийж дурсгал үлдээн жуулчдын таашааллыг олдог. Бас ахмадуудад болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, цэргээс халагдаад бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийг дэмжих ажилд идэвхитэй оролцдог. Хөдөлмөр хүнийг гомдоодоггүй. Дүн Гүйрүнгийн хорин жилийн хүсэл зүтгэл нь биелэлээ олж, хойшдоо бас ману чулууны музей эрхэлхээр төлөвлөж байгаагаа баяртай хуваалцлаа. Дүн Гүйрүн: “бид музейдээ 1296 таваг ману чулуугаар хийсэн ногоо зуушний бүтээл хийж, 1296 таваг ногоо нь 12 ширээ 108 ногоогоор бүрэлдэж, 24 улирлын төлөөлөх чанартай ногоо, 56 үндэстэний төлөөлөх чанартай ногоо зэрэг элбэг төрлийн ману чулууны үзүүллэгээ нээхээр төсөл гаргаад байгаа. Музейдээ бас ману чулуу үйлдвэрлэхийг заах тасаг, жуулчдад зориулж бэлэг дурсгалын бодис хийх аргыг зааж өгөх тасаг, гар урлалаа хойч үедээ уламжлан заах тасаг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулж гар урлал хийх аргыг заах, үйл ажиллагааны тасаг, биет бус соёлын өвийн төлөөлөх чанартай өвлөн уламжлагч нар жич ахмадуудад зориулсан үнэ төлбөргүйгээр гар урлал сурах тасгийг тохируулахаар байна ” гэж хойшдын харалтаа ярилаа. Дүн Гүйрүн хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй боловч хатуу зоригтой, нөхөр Цэнь Фентэйгээ нэг сэтгэл нэг зоригоор амьдралаа өөдөн татаж, эрхэлсэн бүхнээ өрнүүн хөгжүүлэхийн төлөө мэрийн зүтгэж явснаараа одоо тэдний амьдрал нь явах дутам сайжирч, ману чулууны үйлдвэр нь явах дутам өргөжин хөгжиж байна. “Алсын замд морины шандас танигдана” гэдгээр амьдрал гэдэг чинь зүтгэсэн хүнд л зөөлрөөд явчихдаг хорвоо байж таарна !
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй, Насандэлгэр,Сурнаа