ТЭЗӨ БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛИЙН ОЙН ХУРАЛ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО

2025 оны 8-р сарын 21 өдөр

ТӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх хурал ёслол төгөлдөр болов
8-р сарын 21-ний өдөр Лхас хотын Потала ордны талбайд Төвөдийн олон үндэстэн, олон салбарын төлөөлөл болсон 20 мянга орчим хүн цуглаж, Төвөдийн Өөртөө Засах Орон байгуулагдсаны 60 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэв. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв Хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин уг арга хэмжээнд оролцов.
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны дарга, Төвийн төлөөлөгчдийн ахлагч Ван Хунин хуралд оролцож үг хэлж, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Цай Чи нар уг арга хэмжээнд оролцлоо.
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Төвийн төлөөлөгчдийн орлогч дарга Жан Гүөчин ХКН-ын Төв Хороо, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Төрийн зөвлөл, Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөл, Төв Хорооны Цэргийн төв Зөвлөлөөс Төвөдийн Өөртөө Засах Орон байгуулагдсаны 60 жилийн ойн баярт зориулан өгсөн мэндчилгээг уншиж сонордууллаа.
Ван Хунин дарга Ши Жиньпиний бичсэн “Хятадын үндэстнүүдийн нэгдмэл цогцыг хамтдаа байгуулж, үзэсгэлэнт Төвөдийн шинэ хуудсыг бичиглье” гэсэн баярын самбарыг Төвөдийн өөртөө засах оронд гардуулсан байна.
Ван Хунин үг хэлэхдээ:“1965 оны 9-р сард ХКН-ын Төв хорооны удирдлага дор Төвөдийн өөртөө засах орон байгуулагдсан нь Төвөдийн хөгжлийн түүхэнд онцгой ач холбогдолтой үйл явдал болсон. Энэ нь Төвөдийг энх тайвнаар чөлөөлж, ардчилсан шинэчлэлийн үр дүнг бэхжүүлж, нийгмийн тогтолцооны түүхт чанартай шилжилтийг бий болгосон юм” гэв.
Ван Хунин хэлэхдээ, ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хороо Төвөдийн асуудалд онцгой ач холбогдол өгч, иж бүрэн шинэ бодлого хэрэгжүүлснээр Төвөдийн урт хугацааны энх тайван, чансааатай хөгжилийг системтэй төлөвлөлт хийж хэрэгжүүлсэн болохыг онцлов. Үүний үр дүнд ТӨЗО Хятад улсын бүрэлдэхүүн болсны хувьд ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, тал бүрээр чинээлэг нийгмийг байгуулж чадсан. Төвөдийн эдийн засаг, нийгмийн хөгжил түүхэн дэвшилд хүрч, үндэстнүүдийн эв нэгдэл, ахиц дэвшлийн үйл хэрэг шинэ шатанд гарч, ард иргэдийн амьжиргаа эрс дээшилсэн байна. Өнөөдөр Төвөд хөгжил дэвшлийн хамгийн сайн, өөрчлөлт шинэчлэл ихтэй, үндэстнүүдийн ард түмэн хамгийн их үр өгөөж хүртэж буй шинэ цаг үед шилжиж, социалист шинэчлэлтэй орчин үеийн Төвөдийн бүтээн байгуулалт эрч хүчтэй өрнөж байна” хэмээн тэмдэглэв.
Үүний дараа баяр хөөрөөр бялхсан ард түмний томоохон цуглаан болов. Олон үндэстний ард иргэд уламжлалт хувцсаа өмсөн, дуу хуур үүсгэн, аз жаргалтай амьдралаа магтан дуулсан байна. 
Эх сурвалж:
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 63
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313