Оросын иргэд Хятадад визгүй зорчиж эхлэв

2025 оны 9-р сарын 17 өдөр

2025 оны 9-р сарын 15-ны өдөр Хятад улс ОХУ-д визгүй зорчих бодлого хэрэгжүүлж эхэлсэн анхны өдөр тохиолоо. Энэхүү шинэ бодлого хэрэгжиж эхэлснээр Хятадын боомтууд Оросын энгийн паспорт эзэмшигчдийн анхны ээлжийг хүлээн авч эхэллээ.

Хятад улс хоёр орны боловсон хүчний солилцоог хөнгөвчлөх зорилгоор визгүй нэвтрэх хүрээг өргөтгөх шийдвэр гаргасан юм.2025 оны 9-р сарын 15-наас 2026 оны 9-р сарын 14 хүртэл Оросын энгийн паспорт эзэмшигчдэд зориулсан визгүй зорчих бодлого хэрэгжих юм. Үүний хүрээнд ОХУ-ын энгийн паспорт эзэмшигчид бизнес хийх, аялал жуулчлал, хамаатан садан, найз нөхөддөө зочлох, харилцан айлчлал хийх, дамжин өнгөрөх зорилгоор 30 хүртэлх хоногийн хугацаанд Хятадад визгүй нэвтрэх боломжтой боллоо.

Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 37
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313