Улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын Төв хорооны санал санаачилга

2025 оны 10-р сарын 29 өдөр

Улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын Төв хорооны санал санаачилга

2025 оны 10-р сарын 23-нд ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв хорооны 4-р бүгд хурлаар Улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын Төв хорооны санал санаачилгыг баталсан юм.
ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв хорооны 4-р бүгд хурлаар олон улсын болон дотоодын нөхцөл байдалд гүнзгий судлагаа хийж, улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн "15-р таван жил"-ийн төлөвлөгөөг боловсруулах талаар санал санаачилгаа дэвшүүлэв. Үүнд "15-р таван жил"-ийн хугацаан дахь эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилтуудыг дурджээ. Тухайлбал:
-Өндөр чанартай хөгжил илэрхий үр дүнд хүрнэ. Эдийн засгийн өсөлт зүй зохистой орон зайд байж, бүх хүчин зүйлийн үйлдвэрлэлийн норм тогтвортой нэмэгдэн, оршин суугчдын хэрэглээ илэрхий өсөж, эдийн засгийн өсөлтөд дотоод эрэлт хэрэгцээ гол хөдөлгөх хүчний үүрэг гүйцэтгэх нь улам эрчимжиж, эдийн засгийн өсөлтийн боломжууд гүйцэд гарч ирж, улс орны нэгдмэл том зах зээлийн бүтээн байгуулалт тал бүрээр урагш ахиж, асар том зах зээлийн давуулаг тал улам илэрхий болж, шинэ хэлбэрийн аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуйн шинэчлэлд томоохон ахиц дэвшил гарч, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч хөгжиж, хөгжлийн шинэ төлөв байдал бий болж, орчин үеийн эдийн засгийн системийн бүтээн байгуулалт том чухал ахиц дэвшил хийнэ. 
-Шинжлэх ухаан технологийн бие даан хүчирхэгжих түвшин ихээхэн нэмэгдэнэ. Улс орны инновацийн системийн ерөнхий үр бүтээмж илэрхий дээшилж, боловсрол, шинжлэх ухаан технологи, авъяас чадвартны цогц хөгжлийн төлөв байдал үндсэндээ бий болж, суурь судалгаа болон анхны инновацийн чадвар илэрхий чангарч, чухал салбарын зангилаа технологид хурдацтай ахиц дэвшил гарч, мөр зэрэгцсэн, тэргүүлсэн салбаруудын тоо илэрхий олширч, шинжлэх ухаан технологи болон үйлдвэрлэлийн инноваци гүнзгий уялдаж, инноваци тулгуурын үүрэг гүйцэтгэх нь улам нэмэгдэнэ. 
-Өөрчлөлтөөр бий болсон шинэ ахиц дэвшил улам бүх талаар гүнзгийрнэ.
-Нийгмийн соёл иргэншлийн түвшин илэрхий дээшилнэ. Соёлын өөртөө итгэх итгэл улам бүр бэхжиж, голлох үзэл санаа тасралтгүй бэхжин өргөжиж, социализмын гол чухал үнэт зүйлийн тухай үзэл түгээмэл хэрэгжиж, нийт үндэстний соёлын шинийг бүтээх эрч хүч тасралтгүй ундарч, ард түмний оюуны болон соёлын амьдрал илүү баялаг болж, Хятадын үндэстнүүдийн төвлөрөх хүч, Хятадын соёлын нөлөөлөх хүч улам эрчимжиж, улс орны зөлөөн хүч тасралтгүй өсөх болно.  
-Ард түмний амьдралын чанар тасралтгүй сайжирна.
-Үзэсгэлэнт сайхан Хятад орны бүтээн байгуулалтад томоохон ахиц дэвшил гарна. 
-Үндэсний аюулгүй байдлын халхавч улам бэхжинэ.
Үүний үндэс суурь дээр дахин таван жил мэрийн тэмцвэл, 2035 он гэхэд Хятад улсын эдийн засгийн хүчин чадал, шинжлэх ухаан технологийн хүчин чадал, батлан хамгаалахын хүчин чадал, улс орны ерөнхий хүчин чадал болон олон улсад нөлөөлөх хүчин чадал ихээр нэмэгдэж, хүн бүрийн дундаж ДНБ-ний хэмжээгээр дунд 

зэргийн өндөр хөгжилтэй орны түвшинд хүрч, ард түмний амьдрал нэн илүү аз жаргалтай сайн сайхан болж, социалист орчин үеийн шинэчлэлийг үндсэндээ биелүүлэх болно гэж дурджээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 25
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313