Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн үйлдвэрийн баазын 2026 оны харуул хамгаалалтын ажил үйлчилгээний төслийн сонгон шалгаруулалтын зар
Нэг. Төслийн тойм байдал болон сонгон шалгаруулалтын хамрах хүрээ
1.1 Төслийн нэр: Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн үйлдвэрийн баазын 2026 оны харуул хамгаалалтын ажил үйлчилгээ
1.2 Энэхүү сонгон шалгаруулалтын хамрах хүрээ нь Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн үйлдвэрийн баазын 2026 оны харуул хамгаалалтын ажил үйлчилгээ байна. Энэхүү төсөл нь гүйцэтгэгч болон үнэ өртөг тогтоох сонгон шалгаруулалт бөгөөд гэрээний бодит төлбөр тооцооны дүн нь гэрээ хэрэгжилтийн байдал болон үнэлгээний үр дүнд үндэслэгдэх болно.
1.3 Төслийн байршил: Монгол Улс, Дорнод аймаг, Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбай
1.4 Сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгч сонгох: Тосон-Уул XIX талбайн харуул хамгаалалтын ажил үйлчилгээний төсөл нь сонгон шалгаруулах 1 багц байх ба сонгон шалгаруулалтанд шалгарсан 3 нэр дэвшигчийг санал болгож тэднээс нэг нэр дэвшигчийг шалгаруулна. Тамсаг XXI талбайн харуул хамгаалалтын ажил үйлчилгээний төсөл нь сонгон шалгаруулах 1 багц байх ба сонгон шалгаруулалтанд шалгарсан 3 нэр дэвшигчийг санал болгож тэднээс нэг нэр дэвшигчийг шалгаруулна. Хэрэв Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн харуул хамгаалалтын ажил үйлчилгээний төслийн сонгон шалгаруулалтанд шалгарсан компани сонгон шалгаруулалтын шаардлагыг хангах боломжгүй болсон бол шалгарсан нэр дэвшигчдийн эрэмбийн дарааллаар хүлээлгийн жагсаалтад оруулж болно.
1.5 Багцын хуваарилалт
Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн үйлдвэрийн баазын 2026 оны харуул хамгаалалтын ажил үйлчилгээний төслийн сонгон шалгаруулалтын багцын хуваарилалт
1.5.1 Тосон-Уул XIX талбай
24 цагийн турш аюулгүй байдал, харуул хамгаалалтыг хангах, эргүүл хийх 5 цэг болон бүсэд (үйлдвэрийн баазын 2 орц гарц хаалга, нэгдсэн байгууламжийн орц гарц, нэгдсэн байгууламжийн ачилтын хэсгийн орц гарц, удирдлагын төвийн орц гарц зэрэг багтах ба гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) харуул хамгаалалтын 14 ажилтан шаардлагатай ба эргүүлийн машин, харуул хамгаалалтын иж бүрэн тоног төхөөрөмжүүд (үүнд: гав, бороохой, хамгаалалтын дуулга малгай, богино долгионы станц, хамгаалалтын дүрэмт хувцас, хамгаалалтын сэрээ, хамгаалалтын бамбай, металл илрүүлэгч, энгэрийн камер бичигч зэрэг тоноглолууд пост бүрт багцаар байх)-ээр тоноглогдож, аюулгүй байдлын яаралтай үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөө, удирдлагын дотоод журам боловсруулж, бусад төрлийн бүртгэл тайлан (гаднаас ирсэн зочдын бүртгэл, ээлж хүлээлцэх бүртгэл, эргүүлийн ажлын тайлан бүртгэл) хөтлөх ба мөн харуул хамгаалалтын ажилтнуудын сургалт болон практикын үзүүлэх сургалтын төлөвлөгөөг боловсруулж, цаг тухайд нь хэрэгжүүлнэ.
1.5.2 Тамсаг XXI талбай
24 цагийн турш аюулгүй байдал, харуул хамгаалалтыг хангах, эргүүл хийх 5 цэг болон бүсэд (үйлдвэрийн баазын 2 орц гарц хаалга, нэгдсэн байгууламжийн орц гарц, нэгдсэн байгууламжийн ачих хэсгийн орц гарц, материалын талбай зэрэг багтах ба гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) харуул хамгаалалтын 14 ажилтан шаардлагатай ба эргүүлийн машин болон харуул хамгаалалтын иж бүрэн тоног төхөөрөмжүүд (үүнд: гав, бороохой, хамгаалалтын дуулга малгай, богино долгионы станц, хамгаалалтын дүрэмт хувцас, хамгаалалтын сэрээ, хамгаалалтын бамбай, металл илрүүлэгч, энгэрийн камер бичигч зэрэг тоноглолууд пост бүрт багцаар байх)-ээр тоноглогдож, аюулгүй байдлын яаралтай үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөө, удирдлагын дотоод журам боловсруулж, бусад төрлийн бүртгэл тайлан (гаднаас ирсэн зочдын бүртгэл, ээлж хүлээлцэх бүртгэл, эргүүлийн ажлын тайлан бүртгэл) хөтлөх ба мөн харуул хамгаалалтын ажилтнуудын сургалт болон практикын үзүүлэх сургалтын төлөвлөгөөг боловсруулж, цаг тухайд нь хэрэгжүүлнэ.
Тайлбар:
1. Сонгон шалгаруулалтанд шалгарсан оролцогч сонгон шалгаруулалтын багц тус бүрт 1526 ам.долларын хураамж төлнө.
Сонгон шалгаруулалтын зуучийн төлбөр төлөх хэлбэр: Шилжүүлэг
SWIFT код: BKCHCNBJ87D
Төлбөр хүлээн авах байгууллага: DAQING PETROLEUM ADMINISTRATION BUREAU CO,LTD
Төлбөр хүлээн авах дансны дугаар: BANK OF CHINA DAQING BRANCH 166455620799
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр дараах зүйлийг тодорхой зааж өгнө: Тендерийн төвийн төслийн зуучийн төлбөр 1526 ам.доллар.
2. Сонгон шалгаруулалтанд оролцогч нь зар нийтэд зарлагдсан хугацаанд баримт бичиг болон биет тоног төхөөрөмж, хэрэглэлийг шалган баталгаажуулах ажилд идэвхтэй хамтран ажиллахыг амлах ба хэрэв бодит нөхцөл байдал нь сонгон шалгаруулалтын баримт бичигтэй зөрчилдсөн, өөр өөр нөхцөл үүссэн бол сонгон шалгаруулалтанд шалгарсан нэр дэвшигчийн эрхээс хасагдан, итгэлтэй бус аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад орохыг зөвшөөрнө.
Хоёр. Сонгон шалгаруулалтанд оролцогчийн тусгай зөвшөөрөл, гэрчилгээ зэрэгт тавих шаардлага
2.1 Энэхүү төсөлд хамтарсан байдлаар сонгон шалгаруулалтанд оролцуулахгүй
2.2 Сонгон шалгаруулалтанд оролцогч нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн гэрчилгээ (нотариатаар батлуулсан хувийг үлдээж хадгалуулна)-тэй байна. Холбогдох гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбарыг өгөх ба хэрэв баримт бичиг нь монгол эсвэл англи хэл дээр байвал хятад хэл рүү орчуулсан байх шаардлагатай.
2.3 Сонгон шалгаруулалтанд оролцогч нь Монгол Улсад бүртгэлтэй хүчин төгөлдөр татварын гэрчилгээтэй байна (нотариатаар батлуулсан хувийг үлдээж хадгалуулна).
2.4 Энэхүү төслийн тооцоог ам.доллараар хийх ба сонгон шалгаруулалтад оролцогч нь ам.долларын данстай байх ёстой.
2.5 Сонгон шалгаруулалтад оролцогч нь Монгол Улсад харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах гэрчилгээтэй байх. Жич: Холбогдох гэрчилгээний хуулбарыг өгөх ба баримт бичиг нь монгол эсвэл англи хэл дээр байвал хятад хэл рүү орчуулсан байх шаардлагатай.
2.6 Тендерт оролцогч нь 14-өөс доошгүй хамгаалалтын ажилтантай байна.
Хамгаалалтын ажилтанд тавигдах шаардлага:
1/ Харуул хамгаалалтын чиглэлээр тодорхой ажлын туршлагатай, харуул хамгаалалтын мэргэжил техникийн сургалтанд хамрагдсан байх.
2/ 20-55 насны эрэгтэй, гэмт хэргийн бүртгэлгүй.
3/ Эрүүл чийрэг, ёс зүйтэй байх
Жич: Холбогдох бичиг баримтын хуулбарыг өгөх. Үүнд:
1/ Гарын үсэг зурсан хөдөлмөрийн гэрээ эсвэл харуул хамгаалалтын сургалтанд хамрагдсан гэрчилгээ;
2/ Иргэний үнэмлэхний хуулбар;
3/ Тухайн жилийн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт. Хэрэв баримт бичиг нь монгол эсвэл англи хэл дээр байвал хятад хэл рүү орчуулсан байх шаардлагатай.
2.7 Тендерт оролцогчын харуул хамгаалалтын тоног төхөөрөмжид тавигдах шаардлага:
1/ Тээврийн хэрэгсэл /эргүүлийн машин 1ш/-тэй байх. Машины өнгө үзэмж, нөхцөл байдал сайтай байх, шаардлага хангасан жолоочтой байх.
2/ Хамгаалах хэрэгсэл (гав, бороохой, дуулга малгай, хамгаалалтын дүрэмт хувцас, хамгаалалтын сэрээ, бамбай, богино долгионы станц, металл илрүүлэгч, энгэрийн камер зэрэг тоноглолууд 2 иж бүрдэл байх).
Жич: Дээрх тоног төхөөрөмжүүдийн зургийг өгөх, нэг адил 2 иж бүрдэл төхөөрөмжүүдийн зургийг хамтад нь авах. Бичиг баримт нь Монгол эсвэл Англи хэл дээр байвал Хятад хэлээр орчуулж өгөх шаардлагатай.
2.8 Тендерт оролцогч нь дараах амлалтуудыг өгөх ёстой.
(1) Харуул хамгаалалтын ажилтнуудын ур чадвар, хамгаалалтын арга хэмжээг хангаж, үйлчилгээний явцад гарсан аливаа хохирлыг хариуцна.
(2) Тендерт оролцогч нь харуул хамгаалалтын ажилтнуудыг газар дээр нь удирдах хүнийг тусгайлан томилж ажиллуулна.
(3) Тендерт оролцогч нь эрх бүхий байгууллагаас гэрээтэй холбоотой ажилтан, тоног төхөөрөмжид тавьсан шаардлага болон салбарын ажилчдыг хамгаалах салбарын сайн жишиг болон бусад хүмүүсийн заавал дагаж мөрдөх аюулгүй байдлын хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, захирамжыг дагаж мөрдсөн байх шаардлагатай. Тендерт оролцогч нь шаардлагын дагуу цэвэр цэмцгэр, хэвийн ажиллагаатай, аюулгүй байдлыг хангасан тоног төхөөрөмжөөр хангаж, засвар үйлчилгээг хийнэ.
3. Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг авах
3.1 Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг худалдах хугацаа болон байршил: Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй этгээд нь 2025 оны 11 сарын 02-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны хооронд өдөр бүр үдээс өмнө 10:00-12:00 цаг хүртэл, үдээс хойш 15:00-17:00 цаг хүртэлх хугацаанд Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Дорнод аймаг, Тамсагийн сав газар, Үйлдвэрийн баазын удирдлагын төвийн 109 тоот оффисын өрөөнд ирж сонгон шалгаруулалтын бичиг баримтыг худалдан авна.
3.2 Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг худалдан авахдаа авч ирэх материал:
3.2.1 ААН-ийн хууль ёсны төлөөлөгч өөрөө бичиг баримт худалдан авах бол хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн эх хувийг авч ирнэ.
3.2.2 Эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч бичиг баримт худалдан авах бол хуулийн этгээдийн итгэмжлэлийн эх хувь (хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбарт тамга дарж хавсаргана)-ийг авч ирнэ. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийг авч ирнэ.
3.3 Сонгон шалгаруулалтын бичиг баримтын хувь тус бүр (Хятад, Монгол хэлээр цахим хэлбэрээр байна)-ийн үнэ 100 ам.доллар (ирэхдээ флаш диск авч ирнэ) ба бичиг баримтыг худалдсаны дараа буцаан олгохгүй (зөвхөн бэлэн мөнгөөр /ам.доллар/ хүлээн авна).
4. Сонгон шалгаруулалтанд оролцох бичиг баримтыг хүлээлгэн өгөх
4.1 Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг хүлээлгэн өгөх хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 9:00 цагаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 13:00 цаг (Монголын цагаар) хүртэл байна. Тендерийн баримт бичгийг Хятад, Монгол хэл дээр тус бүр 3 хувь хэвлэн ирүүлэх ба Хятад, Монгол хэл дээр цахим хэлбэрээр нэг хувийг ирүүлэх шаардлагатай. Тендерийн баримт бичгийн цахим хувийг ирүүлээгүй тохиолдолд энэхүү тендерийн үнэлгээнд оролцох боломжгүй болох ба гарсан үр дагаврыг тендерт оролцогч өөрөө хариуцах бөгөөд “Петрочайна Дачин Тамсаг” компани нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Хүлээн авах газар: Дорнод аймаг, Тамсагийн сав газарт байрлах Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйлдвэрийн баазын Удирдлагын төвийн хурлын өрөө.
4.2 Сонгон шалгаруулалтанд оролцох бичиг баримтыг Хятад, Монгол хэлээр үйлдэх ба (сонгон шалгаруулалтын бичиг баримтан дээр дэлгэрэнгүй шаардлага байгаа) хоёр хэлээр үйлдсэн бичиг баримтын агуулга яг ижил байна. Хятад, Монгол хэлний тайлбар зөрүүтэй ойлгомжгүй байдал үүсвэл Хятад хэлийг гол болгон баримтална.
4.3 Хугацаа хоцорч ирүүлсэн болон заасан газарт ирүүлээгүй сонгон шалгаруулалтанд оролцох бичиг баримтыг сонгон шалгаруулалт зарлагч нь хүлээн авахгүй байна.
5. Сонгон шалгаруулалтыг нээх
Нээх хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 13:00 цаг (Монголын цагаар)
Нээх газар: Дорнод аймаг, Тамсагийн сав газарт байрлах Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйлдвэрийн баазын удирдлагын төвийн хурлын өрөө (Тендерийн үнэлгээ цахимаар явагдана).
6. Зарыг түгээх хэрэгсэл
Энэ удаагийн сонгон шалгаруулалтын зарыг “Өдрийнсонин”-д нийтлэнэ. Зарыг нийтлэх хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдөр байна.
7. Холбоо барих хэлбэр
Сонгон шалгаруулалт зарлагч: Петрочайна Дачин Тамсаг ХХК
Холбоо барих хүн: Мөрөн
Холбоо барих утас: 00976 80400888
И-мэйл хаяг: datamodtg@gmail.com
DORNODMEDIA.MN