Ши Жиньпин ОХУ-ын ерөний сайд Михаил Мишустинтэй уулзжээ

2025 оны 11-р сарын 5 өдөр

11-р сарын 4-ны үдээс өмнө Бээжингийн ардын их хурлын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөний сайд Михаил Мишустинтэй уулзжээ. 
   Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Оросын харилцааг хамгаалж, бэхжүүлж, хөгжүүлэх нь хоёр талын стратегийн сонголт юм гэв. 
   Ши Жиньпин онцлохдоо, хоёр тал харилцан хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхийн зэрэгцээ эрчим хүч, дэд бүтцээр харилцан холболдох, хөдөө аж ахуй, сансар судал зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, улмаар хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг шинэ бизнесийн загварын хамтын ажиллагааны боломжийг судлахын зэрэгцээ хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгож, мөн хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлж, хоёр орны нийгмийн бүхий л салбарын илүү олон хүмүүсийг Хятад, Оросын найрсаг хамтын ажиллагаанд оролцуулах ёстой гэв.
Михаил Мишустин хэлэхдээ, Оросын тал Хятадтай хамтдаа хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, худалдаа, эдийн засаг, технологи, эрчим хүч, хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо улам нягтруулж, олон талт зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг илүү их үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 6
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313