Олон талт худалдааны тогтолцоог баримталж дэлхийн засаглалыг боловсронгуй болгоё

2025 оны 11-р сарын 6 өдөр

Хунчяогийн олон улсын эдийн засгийн 8-р удаагийн форумын "Дэлхийн худалдааны бүтцийн өөрчлөлт ба ДХБ-ын өөрчлөлт шинэчлэл" хэмээх дэд форум 5-ны үдээс хойш Шанхайд болов. Дотоод гадаадын олон улсын эдийн засаг худалдааны салбарын өндөр түвшний албан тушаалтнууд, нэр хүндтэй эрдэмтэд болон салбарын төлөөлөгчид өнөөгийн худалдааны эмх замбараагүй байдлын үндсэн шалтгааныг судлан шинжилж, дэлхийн худалдааны бүтцийн өөрчлөлт, ДХБ-ын өөрчлөлт шинэчлэлийн талаар ажил хэрэгч шийдлүүдийг дурдсан байна.
Өнөөгийн олон улсын эдийн засаг худалдааны дэг журам ноцтой нөлөөнд өртөж, ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл газар авч, дэлхийн эдийн засгийн хөгжилд тодорхойгүй, тогтворгүй байдал авчирч байна. ДХБ-аар гол цөм болгосон олон талт худалдааны тогтолцоо харин дэлхийн худалдаанд тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой тогтолцооны баталгааг бүрдүүлж байгаа тул олон талт худалдааны тогтолцооны нэр нөлөөг бэхжүүлэх нь талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ гэж хуралд оролцсон зочид онцлон тэмдэглэв.
Женевийн олон талт үзлийн андуудын бүлгэмийг үүсгэн байгуулагч Лу Шянькүнь хэлэхдээ: “ Ямарваа бүс нутгийн, хоёр талт хамтын ажиллагааны бусад механизм нь олон талт худалдааны тогтолцоог орлож чадахгүй, одоогийн олон талт худалдааны систем зайлшгүй үнэ цэнээ хадгалсаар байгаа юм. Одоогийн байдлаар 166 гишүүн санал нэгтэй ажиллахад хүндрэлтэй байгаа тул ДХБ-ын гишүүд шинэ арга замыг заавал олж, тухайлбал, уян хатан хэлбэрээр, бага хэмжээний эсвэл бүс нутгийн хэмжээнд ч гэсэн урагш тэмүүлж, олон талт худалдааны тогтолцоог хадгалахад чиглэсэн арга хэмжээ авах ёстой гэв.
Чили улсаас ДХБ-д суугаа элчин сайд асан Алехандро Жара хэлэхдээ: Хятад улсын үүрэг туйлын чухал. Хятад улс цаашид ч бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна, Хунчяогийн форум мэтийн ийм хэлэлцүүлэг чухал бөгөөд ДХБ-ын өөрчлөлт шинэчлэлийг ахиулахад чухал индэр болж байна гэв.
Энэ жилийн Хятадын олон улсын импортын экспо нь буурай хөгжилтэй орнуудад зориулан анх удаа тусгай бүсийг байгуулж, бүх улс орнуудтай боломжийг хуваалцах үүд хаалгыг нээж байна. Хятад улс тогтолцооны шинжтэй нээлттэй байдлаа улам өргөжүүлж, дэлхийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгох, дэлхий дахины хамтын хөгжлийг ахиулахад илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт талууд найдаж байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 44
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313