Ши Жиньпин: Боловсрол, шинжлэх ухаан, технологи, боловсон хүчний салбарт хүчирхэг улс байгуулахад шинэ хувь нэмэр оруулах ёстой

2026 оны 4-р сарын 9 өдөр

Саяхан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Шанхайн Зам тээврийн их сургууль, Ши-Аний Зам тээврийн их сургууль, Баруун өмнөдийн зам тээврийн их сургууль, Бээжингийн Зам тээврийн их сургуулийн бүх багш, оюутнуудаас ирсэн захидалд хариу бичиж, их сургуулиудын хөгжилд чин сэтгэлээсээ найдлагаа илэрхийлэв. 
Ши Жиньпин хэлэхдээ, дөрвөн их сургууль нийтлэг үндэс суурьтай бөгөөд энэ жил 130 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэж байна. Эдгээр сургуулийн бүх багш, ажилтан, оюутнууд болон төгсөгчдөд баяр хүргэе гэжээ. 

Ши Жиньпин онцлохдоо, та бүхнийг "Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа"-ны удирдамжийг дагаж мөрдөж, "үнэнийг баримтаас хайж, практик ажил хийх" зарчмыг баримталж, баруун тийш нүүлгэн шилжүүлэх сэтгэлгээг өвлөн авч, сурталчилж, үндэсний стратегийн томоохон хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлж, шинжлэх ухаан, технологийн бие даасан инноваци, бие даасан авьяас чадварыг хөгжүүлж, аж үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгааны гүнзгий интеграцийг дэмжих чиглэлээр илүү их нээлт хийж, боловсролын хүчирхэг гүрэн, шинжлэх ухааны хүчирхэг гүрэн, технологийн хүчирхэг гүрэн, боловсон хүчний хүчирхэг гүрэн байгуулахад шинэ хувь нэмэр оруулна гэж найдаж байна гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313