ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин үйлчилгээний салбарыг хөгжүүлэх талаар чухал зааварчилга гаргажээ. Тухайлбал, ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын үйлчилгээний салбарын цар хүрээ улам тэлэн, чанар үр ашиг нь сайжирч, салбарын шинэчлэл, иргэдийн хэрэгцээг хангах, ажил эрхлэлтийг дэмжих чиглэлээр чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Ши Жиньпин онцлохдоо, шинэ эринд хэрэглээний үйлчилгээний салбарын өндөр чанартай, олон талт хөгжлийг дэмжиж, “Хятадын үйлчилгээний” нэрт брэндийг илүү олноор бүтээж, үйлчилгээний салбарын өндөр чанартай хөгжлийг бий болгох хэрэгтэй гэжээ.
Хятадын үйлчилгээний салбарын бага хурал дөрөвдүгээр сарын 7-8-д Бээжин хотноо хуралдаж байна. Хурлын үеэр Ши Жиньпин даргын чухал зааврыг уламжиллаа. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян уг хуралд оролцон үг хэлж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян дүгнэлтийн үг хэлжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN