Өвөр Монголын дуучин Халин-ы “Үнсье чамайгаа” нэртэй тоглолт 5-р сарын 5-нд Хөххот хотод амжилттай болж, олон үзэгч сонсогчийн талархлыг хүлээлээ. Тус тоглолт нь “Аялгуут жуулчлал” нэртэй соёл, аялал жуулчлалын цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан байна.
Тоглолтод Рашаан хамтлаг, Жалам хар хамтлаг болон дуучин Жарансувд, Баянмөнх, Цэцэнтана зэрэг уран бүтээлч оролцож, “Үнсье чамайгаа”, “Нуунзаяа”, “Хөххот”, Улаанбаатарын үдэш, “Хайр биш”, Миний аав адуучин хүн зэрэг дуугаа хүргэжээ.
Мөн дуучин Халин хамгийн сүүлд туурвисан “Зуслангийн уянга” шинэ уран бүтээлээ энэ үеэр анх удаа үзэгчдэд толилуулжээ.
Уянгалаг, намуухан хоолойгоороо танигдсан дуучин Халин нь Өвөр Монголын торгууд ястан аж.
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN