Зуны улирал эхэлж, Өвөр Монголын Шилийнголын уудам тал нутаг ногоон өнгөөр бүрхэгдэн сэргэжээ. Тус аймгийн төв Шилийнхот хотод байрлах Хятадын Үндэсний цахилгаан сүлжээний 1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн Шэнли дэд станц одоогоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.
366 километр урт энэхүү хэт өндөр хүчдэлийн шугам нь өргөн уудам бэлчээрийг дамнан, хойд бүсэд үйлдвэрлэсэн эрчим хүчийг Хятадын дотоодын томоохон хот, бүс нутгуудад хүргэдэг чухал дэд бүтэц болжээ.
Албаныхны мэдээлснээр, Шилийн гол аймагт байгуулсан шинэ эрчим хүчний баазаас жил бүр Бээжин, Тяньжин, Хэбэй, Шаньдун, Жянсу зэрэг бүс нутаг руу ойролцоогоор 20 тэрбум киловатт-цаг ногоон цахилгаан дамжуулах боломжтой аж.
Өвөр Монголд 2016 онд анхны хэт өндөр хүчдэлийн төсөл ашиглалтад орсноос хойш 2026 оны 3-р сарын байдлаар нийт 11 муж, өөртөө засах бүсэд 135.1 тэрбум киловатт-цаг ногоон эрчим хүч нийлүүлээд байна.
Тус бүс нутаг нь салхи, нарны эрчим хүч, нүүрсний нөөц болон цахилгаан сүлжээний давуу талдаа тулгуурлан шинэ болон сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлж буй. 2026 оны 3-р сарын байдлаар шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 174.1 сая киловаттад хүрч, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхэн үеийнхээс 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Энэ нь Өвөр Монголын нийт эрчим хүчний хүчин чадлын 54 хувийг эзэлж байгаа нь ногоон хөгжлийн бодлого бодит үр дүнгээ өгч буйг харуулж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй
DORNODMEDIA.MN