2026 оны 5-р сарын 14-ний байдлаар Өвөр Монголын Эрээн хот дахь хилийн шалган нэвтрэх цэгээр энэ онд нийт 1 сая гаруй зорчигч орж, гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.17 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Мөн энэ жилийн хувьд зорчигчдын тоо 1 саяд хүрэх хугацаа өнгөрсөн оноос 4 өдрөөр урагшилсан нь хилээр нэвтрэх хөдөлгөөн эрчимжиж байгааг харуулж байна.
Эрээн боомт нь Хятад, Монгол хоёр улсын хоорондын хамгийн ачаалалтай гарцуудын нэг бөгөөд зорчигч болон ачаа тээврийн урсгал жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Эх сурвалж: Solongo News, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN