Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давжээ

2026 оны 7-р сарын 21 өдөр

Зуны ид үед Эрээн хотын авто замын боомт үйл ажиллагаа ихтэй байлаа. Байцаа, улаан лооль, ногоон чинжүү, тарвас зэрэг шинэхэн бүтээгдэхүүн ачсан хөргөгчтэй ачааны машинууд гаалийн бүрдүүлэлтийн журмыг хурдан гүйцэтгэж, Хятад-Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн "Ногоон гарц"-аар дамжин Монгол руу саадгүй нэвтэрч байна.
Энэхүү "Ногоон гарц" нээгдсэнээс хойш боомтоор дамжин өнгөрсөн жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давж, Хятад, Монголын хоорондох хөдөө аж ахуйн худалдааны өндөр чанартай өсөлтийг үргэлжлүүлэн дэмжиж байна.
Гаалийн мэдээллээс үзвэл, энэ оны эхний хагаст тус боомт 102 мянган тонн жимс, хүнсний ногоо экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.73%-иар өссөн үзүүлэлт бөгөөд нийт дүн нь 252.7 сая юань болсон нь өмнөх оны мөн үеэс 50-аас дээш хувиар өссөн үзүүлэлт юм. Хятад, Монголын хоорондох хамгийн том хуурай замын боомт болохын хувьд Эрээн хот нь Монголын жимс, хүнсний ногооны хангамжийн 80% -ыг бүрдүүлж байна. Өдрийн цагаар боомтоос гарч буй бүтээгдэхүүн тэр орой нь Улаанбаатар хотын оршин суугчдын хоолны ширээнд хүрч, хил дамнасан логистикийн өндөр үр ашигтай байдлыг харуулж байна.
2026 оны 4-р сард Өвөр Монголын Эрээн хотын чөлөөт худалдааны туршилтын бүсийг батлан зөвшөөрч, тогтолцооны инновацийн ашиг тусыг үргэлжлүүлэн нээж байна. Шинэхэн бүтээгдэхүүний хурдан мууддаг шинж чанар, хадгалах хугацаа богино байгааг шийдвэрлэхийн тулд Эрээн хотын гаалийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хугацааг 30%-иар бууруулжээ. 
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 22
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313