Ши Жиньпин Словакийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийв

2026 оны 7-р сарын 29 өдөр

Долдугаар сарын 28-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Словакийн Ерөнхийлөгч Петер Пеллегринитэй хэлэлцээр хийв. 
Ши Жиньпин хэлэхдээ, Словак улс нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг бөгөөд Хятад-Словакийн найрамдлын үндэс бат цэцэглэн хөгжсөөр байна. Хятад улс Словактай хамтран харилцан хүндэтгэж итгэлцэн, эрх тэгш, харилцан ашигтай, тогтвортой, уян хатан байдлыг эрхэмлэсэн Хятад Словакийн стратегийн түншлэлийн харилцааг бий болгож, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тус өгөхөд бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, хоёр тал дараагийн үе шатанд дөрвөн чиглэлээр ажиллах боломжтой, тухайлбал: Нэгдүгээрт, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, бие биенээ баттай дэмжих. Хоёрдугаарт, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг дэмжих. Гуравдугаарт, ард түмэн хоорондын холбоог бэхжүүлж, уламжлалт найрамдлыг өвлүүлэн хөгжүүлэх. Дөрөвдүгээрт, олон улсын тэгш байдал, шударга ёсыг баримталж, дэлхийн засаглалыг шинэчлэн сайжруулах эдгээр болно гэжээ. 
Ши Жиньпин хэлэхдээ, Европын Холбоо нь Хятад Европын зөвшилцөлд анхаарлаа төвлөрүүлж, санал зөрөлдөөнийг зүй зохистой зохицуулахыг Словак улс дэмжин ажиллаж, Хятад-ЕХ-ны харилцааны эрүүл, тогтвортой хөгжилд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ. 
Петер Пеллегрини хэлэхдээ, Словак улс хиймэл оюун ухааны дэлхийн засаглалыг бэхжүүлэх, хүн төрөлхтөнд жинхэнэ ашиг тус өгөх зэрэг чиглэлээр Хятад улстай нягт хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 2
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313