ДНБ-ий нэгжид ногдох нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 17%-иар бууруулна

2026 оны 7-р сарын 30 өдөр

Хятадын Экологи, байгаль орчны яам, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо зэрэг 18 газар хамтран өнөөдөр (29-ний өдөр) "Уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах үндэсний 15 дахь таван жилийн төлөвлөгөө"-г нийтэлж, 15 дахь таван жилийн төлөвлөгөөний хугацаанд  уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зорилт, үндсэн чиглэл, хэрэгжүүлэх ажлуудыг цогцоор нь тусгаж,, дараагийн таван жилд уур амьсгалын өөрчлөлтийн ажлын тодорхой удирдамжийг гаргажээ.
“Төлөвлөгөө”-ний дагуу 2030 он гэхэд ДНБ-ий нэгжид ногдох нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 2025 онтой харьцуулахад 17%-иар буурч, үндэсний нүүрстөрөгчийн ялгаруулалтын худалдааны зах зээлд хамрагдсан салбаруудын бүтээгдэхүүний нэгжид ногдох нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 2025 онтой харьцуулахад бараг 3%-иар буурч, нүүрстөрөгчийн давхар ислийн эквивалент ялгарлыг 30 сая тонноор бууруулах хүчин чадлыг бий болгож, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах талаарх олон нийтийн ойлголт, чадавхыг тасралтгүй дээшлүүлнэ. Дэлхийн уур амьсгалын засаглал дахь Хятад улсын нөлөө, манлайлах үүрэг, хэлбэржүүлэх хүч чадал болон ёс суртахууны нөлөөлөх хүчин мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313