Өнөөдөр Пинлугийн татмал гол албан ёсоор ашиглалтад орсноор Хятадын баруун өмнөд бүс нутгаас усан замаар далайд хүрэх цоо шинэ тээврийн гарц нээгдлээ.
Пинлугийн татмал голын бүтээн байгуулалтын ажил 2022 оны 8 дугаар сарын 28-нд эхэлж, 2026 оны 9 дүгээр сарын 16-нд албан ёсоор дуусаж, ашиглалтад орсон байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт ойролцоогоор 72.7 тэрбум юаньд хүржээ.
Тус татмал голын нийт урт 134.2 км бөгөөд хойд талаараа Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Наньнин хотын Хэнжөүгийн Пинтан голын адаг хэсгээс эхэлж, Чиньжөү хотын Линшань сяний Лү-у тосгоноор дайран, Чиньжян голыг даган Бэйбү буланд хүрдэг байна.
Пинлугийн татмал гол ашиглалтад орсноор баруун өмнөд төдийгүй баруун хойд бүс нутгаас авто зам, төмөр зам болон усан замаар Шижян мөрний усан системд холбогдож, улмаар Пинлугийн татмал голоор дамжин далайд гарах боломж бүрдэж байна.
Өмнө нь Гуанжөү боомтоор дамжин далайд гардаг байсантай харьцуулахад дотоодын усан замын тээврийн зай 560 гаруй километрээр богиносож, далайд хүрэх хамгийн богино зайтай, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, тохиромжтой тээврийн коридор болж байна.
Эх сурвалж: mongol.cri.cn
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN