Хятадын агаарын тээврийн логистикийн хэмжээ шинэ дээд түвшинд хүрэв

2026 оны 9-р сарын 20 өдөр

Хятадын Иргэний нисэхийн холбооны гурван өдрийн агаарын тээврийн хурал үргэлжилж байна. Хурлын үеэр нийтэлсэн “Хятадын агаарын тээврийн хөгжлийн тайлан (2026)”-д дурдсанаар, тус улсын агаарын тээврийн логистикийн салбарын цар хүрээ шинэ дээд түвшинд хүрч, тогтвортой өсөлтөө хадгалжээ.

2025 онд Хятадын иргэний нисэхийн агаарын тээврээр тээвэрлэсэн ачаа, шуудангийн хэмжээ анх удаа 10 сая тонныг давж, 10.172 сая тоннд хүрсэн нь өмнөх оноос 13.3 хувиар өссөн үзүүлэлт байна.

Үүнээс олон улсын агаарын тээврээр тээвэрлэсэн ачаа, шуудангийн хэмжээ 4.4025 сая тонн болж, өмнөх оноос 22.1 хувиар өсжээ. Энэ нь нийт ачаа тээврийн 40 гаруй хувийг эзэлж байна.

Мөн 2025 онд Хятад улс 252 шинэ ачаа тээврийн агаарын чиглэл нээсний 214 нь олон улсын чиглэл байжээ. Бүх ачааны зориулалттай нисэх онгоцны тоо 272-т хүрч, өргөн их биетэй онгоцны эзлэх хувь 22 хувьд хүрсэн байна.

Түүнчлэн улсын хэмжээнд 24 нисэх буудалд түшиглэсэн логистикийн зангилаагаар дамжсан ачаа тээвэрлэлт нь нийт нисэх буудлуудаар тээвэрлэсэн ачааны 85 гаруй хувийг эзэлжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

 

  • Туяа
  • 6
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313