Саяхан Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам болон Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам хамтран “Хөдөө аж ахуйн механикжуулалтыг хөгжүүлэх улсын XV таван жилийн төлөвлөгөө”-г нийтэлжээ. Тус төлөвлөгөөнд “XV таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд хөдөө аж ахуйн механикжуулалтыг чанартай хөгжүүлэх ерөнхий шаардлага, тодорхой зорилт, гол үүрэг болон хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан байна.
Төлөвлөгөөнд дурдсанаар, 2030 он гэхэд хөдөө аж ахуйн механикжуулалтын чанартай хөгжилд мэдэгдэхүйц ахиц гаргаж, тариалангийн газрын боловсруулалт, тариалалт, ургац хураалтын иж бүрэн механикжуулалтын түвшнийг 80 хувиас дээш хүргэх зорилт тавьжээ.
Мөн уулархаг болон толгодорхог бүс нутгийн тариалангийн газрын боловсруулалт, тариалалт, ургац хураалтын иж бүрэн механикжуулалтын түвшнийг 75 хувиас дээш хүргэхээр төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ мал аж ахуй, усны аж ахуй болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтыг механикжуулах ажлыг эрчимжүүлэхээр тусгажээ.
Үүний зэрэгцээ хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүч зэрэг шинэ технологи, шинэ тоног төхөөрөмжийг хөдөө аж ахуйн механикжуулалтын салбарт өргөнөөр нэвтрүүлнэ. Ингэснээр хөдөө аж ахуйн машин, техникийн үйлчилгээний чадавхыг эрс дээшлүүлэхийн зэрэгцээ байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах, авран туслах үйл ажиллагаанд хөдөө аж ахуйн машин, техник ашиглах чадавхыг мэдэгдэхүйц бэхжүүлэхээр зорьж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN