Энэ жил хур тунадас элбэг, бэлчээрийн ургамлын гарц сайтай байж, бэлчээрийг амраах, тодорхой хугацаанд хязгаарлах, бэлчээрийг сайжруулах зэрэг бодлого арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлсний үр дүнд тал хээрийн экологийн орчин сайжран сэргэж байна.
Хөлөнбуйрын Хадагт МАА компани нийт 513 мянган му буюу ойролцоогоор 34,200 га талбайд өвс хадах бэлчээртэй юм. Чанартай малын тэжээлийн нөөц бүрдүүлснээр мал сүргийг өвөл, хаврын улиралд тэжээлээр хангах нөхцөл бүрдэж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг арвин ургацтай байлгах суурийг тавьжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN