2026 оны Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэх арга хэмжээ Үхань хотод боллоо

2026 оны 9-р сарын 22 өдөр

2026 оны Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэх арга хэмжээ есдүгээр сарын 21-нд Хүбэй мужийн Үхань хотод эхэллээ. “Сорилтыг хамтын ажиллагаагаар даван туулж, энх тайван гэр орноо хамтдаа цогцлооно” сэдвийн хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд 60 гаруй орны төр, засгийн одоогийн болон хуучин удирдах албан тушаалтнууд болон нийгмийн олон салбарын 300 орчим төлөөлөгч оролцжээ.

Арга хэмжээний үеэр энх тайвны үзэл санаа, ард түмний найрамдал, Дэлхийн II дайны түүх зэрэг сэдвээр санал бодлоо солилцсон байна. Оролцогчид өнөөдөр дэлхийн энх тайван олон сорилттой тулгарч байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах шаардлагатайг онцолжээ.

Энэ жил Токиогийн шүүх ажиллагаа эхэлсний 80 жилийн ой, мөн “Есдүгээр сарын 18-ны хэрэг” гарсны 95 жилийн ой тохиож байна. Арга хэмжээний үеэр Дэлхийн фашизмын эсрэг дайны түүхийг эргэн дурсаж, улс орнууд түүхийн сургамж, туршлагаас суралцах, энх тайвныг хамгаалах үүрэг хариуцлагаа хамтдаа үүрэх, энх тайван, хөгжлийн замаар тууштай замнахыг уриаллаа.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313