Хятадын бие даан судлан бүтээж, үйлдвэрлэсэн 4000 квт-ын хүчин чадалтай “Бэйхай Жю-151” далайн аврах хөлөг онгоц даваа гарагт Хятадын Шаньдун мужийн Яньтай хотод Зам тээврийн яамны Бэйхайн аврах товчооны флотод албан ёсоор нэгдлээ.
Уг хөлөг онгоц 69.5 метр урт, 14.6 метр өргөн бөгөөд Хятадын хойд бүсийн тэнгисийн усанд ашиглах анхны дунд оврын аврах хөлөг онгоц юм. Нэг удаад аврагдсан 100 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Голчлон гүехэн усанд аврах ажиллагаа явуулах зориулалттай бөгөөд дунд зэргийн мөстөлттэй нөхцөлд зорчиж, үүрэг гүйцэтгэх боломжтой ажээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN